2024-10-28
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.28) Жаргалант сумын ЗДТГ-ын Хуралдааны танхимд 09.40 минутад эхэлж, хуралдаанд ирвэл зохих 29 Төлөөлөгчөөс 28 Төлөөлөгч хүрэлцэн ирж 96.5 хувийн ирцтэй хуралдаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад М.Адуучин нээж, хуралдааныг удирдаж байна.
Анхдугаар хуралдаанаар:
Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл,
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,
Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай,
Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай,
Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай,
Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай,
Сумын ИТХ-ын Хороодыг байгуулах тухай зэрэг 7 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор "Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл"-ийг Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга О.Сэрчмаа танилцуулаа.