Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ХОРООД


нийт 17

БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-12-25
Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, уул уурхайн хөгжлийн хорооны ээлжит хурал 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөөтэй танилцах 2. Сумын ЗДТГ-ын байгаль орчны тасгийн тайлан, мэдээлэл сонсох 3. Уул уурхайн компаниудын 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцах

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2024-12-25
Сумын ИТХ-ын дэргэдэх Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 60 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. "Эрүүл эерэг энх тунх иргэн" хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт сонсох тухай 2. "Ээлтэй эргэх холбоотой энэрэнгүй хөгжил" хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт сонсох тухай 3. "Эрдэмтэй ирээдүйтэй эх оронч боловсрол" хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт сонсох тухай 4. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөөний танилцуулга мэдээлэл сонсох тухай 5. Соёл, урлагийн чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл сонсох тухай

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2024-12-25
Сумын ИТХ-ын дэргэдэх Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний танилцуулга, мэдээлэл сонсох тухай 2. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын 2024 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл, сумын 2025 оны төсөвт тусгах саналыг сонсох

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2024-12-23
Сумын ИТХ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн тасгийн мэдээлэл болон "Эрчимжсэн эко элбэг хангалуун эзэн" хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт сонсох 2. Хоршоо хөгжүүлэх сангийн 2024 оны хэрэгжилт, тайлан сонсох 3. Сумын Мал эмнэлгийн тасгийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонсох 4. Цогтцэций сумын газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай танилцуулга мэдээллийг тус тус хэлэлцлээ.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-12-23
Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооны хурал 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэв. 1. Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллагын Төлөөлөгч сонгох тухай 2. Хурлын даргын нөөц хөрөнгийг зарцуулах журам шинэчлэн батлах тухай 3. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгыг сонсох тухай

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-04-24
Сумын ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны ээлжит хурал 87 хувийн ирцтэй дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 1. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын 2024 оны бизнес төлөвлөгөөний танилцуулга 2. Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-04-24
Сумын ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооны ээлжит хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн дүгнэлт гарган хурлын Зөвлөлд хүргүүллээ. Үүнд: 1. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /2024 оны 14/2 дугаар тогтоол "хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл/ 2. Орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

2024-04-23
Сумын ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны ээлжит хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 1. "Эрдэмтэй-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөрийн 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцах 2. "Ээлтэй-Эргэх холбоотой-Энэрэнгүй хөгжил" хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээлэл сонсох

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2024-02-22
Сумын ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны 2024 оны анхдугаар хурал 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. "Эрүүл эерэг Энх тунх иргэн" хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга 2. "Эрдэмтэй-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга 3. "Ээлтэй-Эргэх холбоотой Энэрэнгүй хөгжил" хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-02-22
Сумын ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны ээлжит хурал 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж дараах асуудлуудын хэлэлцлээ. Үүнд: 1. Хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах 2. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2024 оны бизнес төлөвлөгөөний танилцуулга мэдээлэл сонсох 3. "Цэмцгэр Цэций" хөтөлбөр батлах тухай танилцуулга

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-02-20
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооны 2024 оны анхдугаар хурал 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16:30 минутаас хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай 2. Монгол Улсын Их хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай 3. Монгол Улсын Их хурлын сонгуулийн зурагт самбар байршуулах байршлыг тогтоох тухай

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-02-20
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2024 оны анхдугаар хурал 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагт хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Хорооны 2024 оны төлөвлөгөөг батлах тухай 2. Хоршоо хөгжүүлэх сангаас 2024 онд зээл олгох үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зээл олгох дээд хэмжээг тогтоох тухай танилцуулга 3. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай танилцуулга 4. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн байгуулах тухай 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох товыг тогтоох тухай

Сургалт зохион байгуулагдлаа

2022-11-14
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооноос ЗДТГ-ын Ёс зүйн зөвлөлтэй хамтран “Хүний эрх, жендэр” сургалтыг сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Ууганцэцэг зохион байгууллаа. Сургалтад ИТХ-ын дарга, хурлын ажлын алба болон ЗДТГ-ын албан хаагчид хамрагдлаа. Сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Сундуй даргатай Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хороо нь төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлтэй хамтран 2022 оны ажлын төлөвлөгөөндөө уг сургалтыг хийхээр баталсны дагуу сургалт зохион байгуулагдлаа.

ТӨСӨВ, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-21
Сумын ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2 дугаар хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаар оруулахаар боллоо. 1. 2022 оны төсвийн тодотгол оруулах тухай 2. Орон нутгийн өмчийн тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-20
Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хорооны хоёрдугаар хурал 85.7%-ийн ирцтэй хуралдаж 5 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-аар хэлэлцүүлэх асуудалд санал, дүгнэлт гарган ИТХ-д хүргүүлэхээр боллоо.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-17
Сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, ёс зүйн хороо нь 71%-ийн ирцтэй 2 дахь хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-аар хэлэлцүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж албажуулан ИТХ-д хүргүүлэхээр боллоо.

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-17
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО хуралдаж нийт 13 асуудал хэлэлцэв. Тус хорооны хуралд сумын Засаг дарга Г.Бацмаа, Засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх, ЕБ-ын 1,2-р сургуулийн захирал, 6,7,30-р цэцэрлэгийн эрхлэгч нар болон нийгмийн даатгалын тасаг, залуучууд хөгжлийн төвийн удирдлагууд оролцлоо. Эдгээр байгууллагууд нь мэдээлэл хийж хороогоор дамжуулан сумын ИТХ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хүсэлтүүдээ уламжиллаа. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-д эдгээр саналуудаас хэлэлцэх асуудалд тодорхой санал, дүгнэлт гаргаж ИТХ-д хүргүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4878
3494 / 72%
871 / 18%
250 / 5%
263 / 5%