Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЗАШХОРОО


нийт 15

🤶🎅 “SANTA CHALLENGE” 🎁 АЯН ЗАРЛАГДЛАА

2024-12-09
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 🤶🎅 “SANTA CHALLENGE” 🎁 аян зарлагдлаа. Хүнлэг, энэрэнгүй иргэн бүр, нийгмийн хариуцлагатай ААН, Албан байгууллага бүрийг нэгдэхийг уриалж байна. Та бүхний илгээсэн сэтгэлийн бэлэг 👼👶👧бяцхан зүрхнүүдийг 💝баярлуулах болноо🥰 👉Бэлгэнд байж болох зүйлсүүд: 🎁 Дулаан хувцас 🧥👖👔🧤🧣🧦🥾👟🧢 🎁Хичээлийн хэрэглэл 🎒📒📚✏️✒️ 🎁 Тоглоом 🧩♟️🚗🪆🧸🛼🛷 🎁 Эрүүл эко амттан 🍭🍫🧃🍩🍪🍡🍬 🤗ӨГӨХ НЬ АВАХААСАА ИЛҮҮ ЕРӨӨЛТЭЙ Манай хаяг ЗДТГ-ын 2 давхарт 205 тоот Холбоо барих утас: 88044832

🎗️ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

2024-12-02
🌏 2024 онд Дэлхий нийтээрээ ХДХВ,ДОХ-н асуудалд анхаарал хандуулах өдрийг “ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭН,ЗӨВ ЧИГТ УРАГШИЛЪЯ” уриан дор тэмлэглэн өнгөрүүлж байна. Цогтцэций сумын Улаан загалмайн анхан шатны хороо нь Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран ЕБ-ын 1-р сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт мэдээлэл өгч, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 50 гаруй сурагч оролцсоноос 1-р байрт Л.Лодойсамбуу 2-р байрт Х.Азхүү 3-р байрт Д.Нандин-Эрдэнэ нар тус, тус байр эзэлж Өргөмжлөл, гарын бэлгээр шагнаж урамшууллаа. Идэвхитэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Цаашдынх нь сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 😍 Дэмжин ажилласан Т.Борын Нэрэмжит Нэгдүгээр Сургууль, Цогтцэций Сумын Соёлын Төв-ийн хамт олондоо баярлалаа😍

ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2024-05-08
Жил бүрийн 5-р сарын 8-нд Олон Улсын улаан загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ҮРГЭЛЖИЛСЭЭР…” арга хэмжээнд хүний төлөө энэрэнгүй үйлстэй байгууллага, ААН, улаан загалмайчид, эрхэм донорууд, хүүхдүүд маань оролцлоо. 🔹 🩸Өндөр настан Д.Нарандулам “ХҮНДЭТ ДОНОР” тэмдгээр энгэрээ мялаалаа😍 🔹Малчдад туслах хүмүүнлэгийн аянд нэгдэж хандив өгсөн 80 гаруй байгууллага, ААН, иргэддээ талархал гардууллаа 🔹Өсвөрийн улаан загалмайн гишүүнээр ЕБ-ын 1, 2-р сургуулийн сурагчид элслээ 🔹Сайн дурын идэвхтэн гишүүн онцгой ивээн тэтгэгч гишүүн, өсвөрийн улаан загалмайчдынхаа тоог нэмж идэвхитэй гишүүдээ шагнаж урамшууллаа😍 #ХҮМҮҮНЛЭГ_ҮЙЛС_ҮРГЭЛЖИЛСЭЭР

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНД ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД ОРОЛЦЛОО.

2024-05-03
Бүх нийтийн хог цэвэрлэгээнд Цогтцэций сумын “ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ”-ийн сурагчид, өсвөрийн Улаан загалмайн гишүүд маань оролцлоо. Хүүхдүүддээ сурлаг, урлаг, спортын өндөр амжилт хүсье.😍 #хүмүүнлэг_үйлс_дэлгэрэх_болтугай #үргэлжилсээр… Өмнөговь Улаан Загалмай Хороо /Umnugovi redcross Цогзолмаагийн Доржсүрэн Т.Борын Нэрэмжит Нэгдүгээр Сургууль @Мөрөөдөл 2-р сургууль “ЦЭМЦГЭР ЦЭЦИЙ”-2024

МАЛЧДАДАА ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА

2024-04-12
Цогтцэций сумын хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Малчдад туслах хүмүүнлэгийн аяныг сумын ЗДТГ, ИТХ, Сумын УЗАШ хороотой хамтран зохион байгууллаа. Тус аяны хурээнд нийт 77,308,900 төгрөгийн мөнгөн тусламж 143,995,600 төгрөгийн үнэ бүхий бараа материал цугларсаныг Цогтцэций сумынхаа нийт 397 малчин өрхүүддээ хуваарилж тусламжийг хүргэлээ. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг зуурын хүндрэлийг даван туулахад малчдадаа зориулж тусламжийн гараа сунгаж сайн үйлсийн аянд нэгдэж идэвхитэй оролцсон байгууллага, Аж ахуйн нэгжүүд, иргэд, хүүхэд багачууддаа бүгдэд нь малчдынхаа нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. #хүмүүнлэг_үйлс_дэлгэрэх_болтугай Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, УЗАШХороо

“МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН”

2024-02-20
Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Улаан загалмай анхан шатны хороо хамтран 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчдад туслах сайн үйлсийн аяныг зарлалаа. Албан байгууллага, ААН, иргэд та бүхнийг тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Холбогдох утас: 70535557, 88044832, 88400884

🌏🩸АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ ЭРХЭМ ХҮНДЭТ ДОНОРУУДДАА ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

2023-06-13
🌏🩸АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ ЭРХЭМ ХҮНДЭТ ДОНОРУУДДАА ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. Тогтмол хугацаанд цус сийвэнгээ өгч амьдрал бэлэглэгч, энэрэнгүй үйлст дэлхийн доноруудын өдрийг угтан сумынхаа эрхэм хүндтэй донорууддаа хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах, сумын Эрүүл мэндийн төвийн цус бэлтгэж авах өрөөг тохижуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тодруулбал: МУЗН-ийн Хүндэт донор” тэмдгээр С.Баясгалан МУЗН-ийн Нигүүлсэл мөнгөн медалиар Хүндэт донор” Д. Нарандулам МУЗН-ийн Энэрэнгүй донор” өргөмжлөлөөр Б.Амартүвшин, Б.Оргилмаа, Б.Байгальмаа, Х.Батжаргал, С.Алтанцэцэг, А.Мөнхчулуун, Э.Монголжингоо, Б.Батзаяа, С.Сансармаа, Д.Эрдэнэчимэг, Д.Отгонтөгс, Д.Отгонцэцэг нар тус тус шагнууллаа. Мөн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн цус бэлтгэж авах өрөөг 14,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж хүлээлгэн өгсөн Б.Баярбилэг захирал, сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Сундуй, М.Ганчимэг, Б.Зоригт, М.Мөнгөнхонх, Б.Эрдэнэбаясгалан, Ж. Өлзийбаяр болон хамтран ажилласан Энержи ресурс” ХХК-ийн орон нутгийн харилцааны хамт олон болон сумын Эрүүл мэндийн төвийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Хүний алтан амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм донорууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. Цогтцэций сумын ИТХ-ын дэргэдэх Улаан загалмайн анхан шатны хороо😍

Хүмүүнлэгийн арга хэмжээ

2022-05-25
7-р Цэцэрлэгийн хамт олон Хүмүүнлэгийн аяны хүрээнд Багачуудын улаан загалмайн булан байгуулж, хамран сургах тойргийн малчин хүүхдүүдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн өгч, малчин өрхөд тэмээ ноослох ажилд туслалцаа үзүүлэн, сайн дурын гишүүдийн татварыг төвлөрүүлэн ажилласан байна. Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай.

Хүмүүнлэгийн арга хэмжээ

2022-05-23
27-р Цэцэрлэгийн хамт олон Хүмүүнлэгийн аяны хүрээнд Багачуудын улаан загалмайн булан байгуулж, байгууллагад хэрэглэх анхны тусламжийн иж бүрдэлийг бий болгож, галч алба хаагчдыг дулаан хувцасаар хангаж, өрх толгойлсон эмэгтэйд хоол хүнс, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэн, сайн дурын гишүүдийн татварыг төвлөрүүлэн ажилласан байна. Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-02-14
Өмнөговь аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос Зүүн бүсийн Улаан загалмайн анхан шатны хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад сумын аж ахуй нэгж, албан байгуулагын удирдлага, албан хаагч нар оролцож, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх болон анхны тусламжийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4878
3494 / 72%
871 / 18%
250 / 5%
263 / 5%