2021-11-23
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 багийн 208 тамирчид оролцож шилдгүүдээ шалгарууллаа.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны эхнэр Л.Цэцгээд хүндэтгэл үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр: “Залуу монгол-50” баг, тамирчид /Алтан медаль, шилжин явах Цом, Өргөмжлөл, 1 сая 200 мянган төгрөг /
2 дугаар байр: “Чойр өртөө” баг, тамирчид /Мөнгөн медаль, Өргөмжлөл, 1 сая төгрөг/
3 дугаар байр: Аймгийн “Засаг даргын тамгын газар” баг, тамирчид /Хүрэл медаль, Өргөмжлөл, 800 мянган төгрөг/
Эмэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр: “ Бизнес хөгжил” баг, тамирчид /Алтан медаль, шилжин явах Цом, Өргөмжлөл, 1 сая 200 мянган төгрөг /
2 дугаар байр: Залуу монгол-50” баг, тамирчид /Мөнгөн медаль, Өргөмжлөл, 1 сая төгрөг/
3 дугаар байр: “МАК цемент” баг тамирчид /Хүрэл медаль, Өргөмжлөл, 800 мянган төгрөг/
"Шилдэг Довтлогч"-оор:
Эрэгтэй: “Чойр өртөө” багийн тамирчин н.Батпүрэв
Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин Б.Солонго
"Шилдэг холбогч"-оор:
Эрэгтэй: “Засаг даргын тамгын газар”-ын багийн тамирчин Г.Амартүвшин
Эмэгтэй: “Залуу монгол-50” багийн тамирчин О.Эгшиглэн
"Тэгш тоглогч"-оор:
Эрэгтэй: “Залуу монгол-50” багийн тамирчин Э.Гансүх
Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин М.Энхжин
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны нэрэмжит "Шилдгийн шилдэг тамирчнаар"
Эрэгтэй: “ЗДТГ” багийн тамирчин А.Оч-гэрэл
Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин О.Пүрэвсүрэн
Мөн тэмцээний үеэр аймгийн БТСГ-ын ажилтан волейболын дасгалжуулагч Б.Баярмааг “Говьсүмбэрийн төлөө” медалиар шагналаа.