Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тусламж үзүүллээ

2018-09-17

2018.09.11-ны өдөр Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Даланзадгад сумын ЗААлбаны ажилчин Ц.Түвшин, 3-р багийн иргэн Б.Нандин-Эрдэнэ нарт иж бүрэн гэр гардууллаа. Бүгд Найрамдах Беларусь улсын Жодино хотын "Техникийн их сургууль"-ийн харьяа коллежид Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт ба ашиглалт, Байгууллага, нийтийн барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт ба ашиглалт мэргэжлээр тэтгэлэгтэй суралцахаар болсон бүтэн өнчин суралцагч Э.Бархасд замын зардлын дэмжлэг болох 1,300,000 төгрөгийг гардууллаа. Мөн байгалийн онцгой аюулт үзэгдлийн улмаас хохирол амссан 4-р багийн иргэн Б.Уянгад гэрийн цагаан бүрээс, бүслүүр өгч тусламж үзүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%