Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ Сүүн шүд” арга хэмжээ

2022-04-21

Даланзадгад сумын ИТХ-с баталсан сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Дэвшилтэд Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлж болох өвчлөлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг дэмжих замаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилготой “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн шалтгаан нь хүний эрүүл бие амны хөндийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд Даланзадгад сумын ЕБС, СӨБ-ын насны хүүхдүүдийн 72.2% нь шүдний өвчтэй, мэргэжлийн байгууллагын үзлэгээр 10 хүүхдийн 9 нь шүдний цооролттой оношлогдсон байдгаас зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн.
“ Сүүн шүд” арга хэмжээнээс шүдний өвчтэй хүүхдүүдээ тодорхойлон уг өвчнийг нь эмчлэхэд зориулж тодорхой хэмжээний зардлыг “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс санхүүжүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%