Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээ, мэдээлэл


нийт 428

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус V хуралдаан энэ сарын 28-нд хуралдана

2021-12-20
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орхон аймгийн Авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн 2020-2021 оны хэрэгжилт, Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Аймгийн ИТХ-ын Ээлжит бус V хуралдааныг энэ сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар товыг баталлаа.

Аймгийн ИТХ-ын ажлын Албаны ажилтнууд, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар 4 өдөр цахимаар сургалтанд хамрагдаж байна

2021-11-30
Аймгийн ИТХ-ын ажлын Албаны ажилтнууд, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар 4 өдөр цахимаар сургалтанд хамрагдаж байна

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан боллоо

2021-11-29
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаанаар 2021.12.02-ны өдөр хуралдах ээлжит VI хуралдаанд дараах асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан дүнгийн тухай хэлэлцлээ. Тодруулбал аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2021-11-26
Төрийн дээд одон, медаль гардууллаа

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо

2021-11-24
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаанаар

Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр 3 иргэнийг шалгарууллаа.

2021-11-23
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын зөвлөл хамтран хуралдаж, Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан аймаг, орон нутгийн түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Бат-Очир, Р.Дашдондов, Ц.Доржпалам нарыг Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр шалгарууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн IX хуралдаанаар 2 асуудал хэлэлцлээ

2021-11-19
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдааныг 2021.11.24 өдөр хуралдуулахаар боллоо.

Аймгийн хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт хийлээ

2021-11-19
Тэргүүлэгчдийн VIII хуралдааны тогтоолын дагуу Аймгийн ИТХ-ын Хороодын даргаар ахлуулан, хорооны гишүүд ИТХ-ын ажлын алба болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний байгууллагуудаас хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийж байгуулагуудтай танилцаж доорх чиглэлийн дагуу шалгалт хийлээ.

Ээлжит VI хуралдаан ирэх сарын 2-нд хуралдана

2021-11-12
Ээлжит VI хуралдаан ирэх сарын 2-нд хуралдана

Санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-11-12
Орон нутгийн төрийн, төрийн бус, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудад олон улсын менежментийн тогтолцоог бий болгож хэвшүүлэх, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чанарын дэд бүтцийг бий болгох зорилгоор “Монсертф” ХХК, “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа

“Дэлхийн стандарт монголд” чанарын форум эрдэнэт хотод зохион байгуулагдалаа

2021-11-09
Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Орхон аймаг, Эрдэнэт хотод “Дэлхийн стандарт Монголд” чанарын форум зохион байгуулаллаа

Татварын хэлтсээс Үл хөдлөх, эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021-11-04
Татварын хэлтсээс Үл хөдлөх, эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан боллоо

2021-10-29
Ааймгийн хэмжээнд 2022 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоож ИТХ-аар батлав

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа

2021-10-28
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаанаар 1. Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдааны бэлтгэл хангасан дүн, 2. Илтгэгч, илтгэгчийг батлах, 3. Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийн 2018-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, 4. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 5. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 6. Зөвшөөрөл олгох тухай 7. Зөвшөөрөл олгох тухай 8. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Ээлжит V хуралдаан 10 дугаар сарын 29-нд хуралдана

2021-10-15
Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаан 2021.10.29-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Орхон аймгийн 2021 оны III улирлын худалдан авах ажиллагааны Ерөнхий тайлан

2021-10-12
Орхон аймгийн 2021 оны III улирлын худалдан авах ажиллагааны Ерөнхий тайлан

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус III хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцлээ

2021-09-17
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус III хуралдаан гурван өдөр үргэлжилж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаас гарсан онцлох шийдвэрүүдийг хүргэж байна.

2021.09.08-ны өдөр гэхэд Оюут багийн бүх айл өрхүүдэд эхний ээлжинд хэрэглээний халуун усаар хангахаар боллоо 

2021-08-31
2021.09.08-ны өдөр гэхэд Оюут багийн бүх айл өрх болон Зэст багийн төв шугамаас салаалсан холболттой 7-8 байрыг эхний ээлжинд хэрэглээний халуун усаар хангахаар боллоо 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төсөлд санал авлаа

2021-08-13
Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төсөлд Орхон аймгаас өгөх санал боловсруулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулсан. Үүний дагуу өнөөдөр ажлын хэсэг цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, багийн ИНХ-ын ажлын албанаас журмын төсөлд оруулах саналыг авлаа.

Зорилтот бүлгийн иргэдэд дархлаажуулалтын эмийн багцыг хүлээлгэн өглөө

2021-07-07
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагайн санаачилгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар нэг сарын үйл ажиллагааны зардлаа зорилтот бүлгийн буюу Коронавирусын халдварт өртөж болзошгүй иргэдэд дархлаажуулах эмийн багц хүлээлгэн өгөхөөр Орхон аймгийн онцгой комисст хандивлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6794
5257 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%