Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээ, мэдээлэл


нийт 428

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаан 2021.06.30-ны өдөр 09:00 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

2021-06-23
Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаан 2021.06.30-ны өдөр 09:00 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Уул уурхай, барилга, боловсролын салбарын төлөөлөлд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-06-07
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардуулан өглөө.

261 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авлаа

2021-06-05
     2021 онд Орхон аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 13, хоёрдугаар зэргийн одонгоор 248 ээжийг шагналаа. “Эхийн алдар” одонг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нар гурдуулан өглөө.

Орхон аймаг Компьютер томографийн аппараттай боллоо

2021-06-03
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасаг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр “Siemens” брендийн “Компьютер томографи”-ийн аппараттай боллоо.

Шинэ технологиор авто замын нөхөөс хийх боломжтой боллоо

2021-06-03
Монгол, Беларусь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Орхон-Азза” ТӨХК урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр халуун асфальтаар хучих, цас цэвэрлэгээ, усалгааны 2 автомашинтай боллоо.

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2021-06-02
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан улс, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол улсын төрийн дээд одон, медаль гардууллаа.

НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт ажиллаж байна

2021-05-19
Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр орон нутгийн удирдлагуудтай уулзаж, “Ухаалаг Эрдэнэт-1” төслийн хүрээнд нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, анхан шатны уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа

2021-05-14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Сангийн яамны сайд Б.Жавхлан, УУХҮЯ-ны сайд Г.Ёндон, ЭМЯ-ны сайд С.Энхболд, ЗГХЭГ-ын У.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс багтжээ.

“Байгалиа хамгаалъя” аян үргэлжилж байна

2021-05-12
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 25-ныг дуустал зохион байгуулж байна.

“Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг тохиолдуулан шагнал гардууллаа

2021-05-12
“Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, Эрдэнэт хотынхоо хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд зогсож байгаа 50 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн яам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Эрдэнэ багт 2021 онд 3.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

2021-05-07
Орхон аймгийн Эрдэнэ багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхбат, С.Гандолгор Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч Н.Отгонбилэг, Г.Эрдэнэбат нар Эрдэнэ багийн иргэдтэй цахим уулзалт хийж, цаг үеийн мэдээлэл хүргэн, тулгамдсан асуудалд хариулт өглөө.

Уртын гол багт 260 айлын таван блок орон сууц барина

2021-05-07
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт 2021 онд хийгдэх авто зам, инженерийн шугам, сүлжээ, үерийн далан, сувгийн бүтээн байгуулалт, түрээсийн орон сууцны барилгын ажлыг талаарх мэдээлэл хүргэх цахим хэлэлцүүлгийг Орхон аймгийн ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгч Д.Ганболд хамтран зохион байгууллаа.

2016 онд баригдсан Эрдэнэ багийн усан санг ирэх сард ажиллуулна

2021-04-21
Орон нугийн хөрөнгө оруулалтаар барьсан Эрдэнэ багийн усан санг ирэх сарын 15-нд ажиллуулах туршилт хийж, амжилттай болсон тохиолдолд улсын комисс хүлээн авахаар болжээ. “Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах” ажлыг “Богатырь” ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

Дэнж, Эрдэнэ багт хийгдсэн усан сангийн асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021-04-13
АИТХ-ын Төлөөгч Д.Ууганбаяр санаачлан АИТХ-ын ажлын алба, иргэний танхимаас Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт хийгдсэн усан сангийн ажлын талаар мэдээлэл солилцон, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхэд шаардлагатай дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх цахим хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Аймаг, сумын сонгуулийн хорооны тамга, хэсгийн хороодын тэмдгийг хүлээлгэн өглөө

2021-04-02
Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан.

Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоо "Улсын аварга малчин" боллоо.

2021-03-24
Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоо "Улсын аварга малчин" боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нартай хамт аварга малчны хотонд гардуулан өглөө.

Орхон аймгийн 2020 оны Алдартнууд шалгарлаа

2020-12-18
Орхон аймгийн 2020 оны Алдартанг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тодрууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээжилт III хуралдаан энэ сарын 21-нд болно

2020-12-18
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Орхон аймаг, эрдэнэт хотын 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт хүрэлцэн ирлээ

2020-09-29
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт хүрэлцэн ирлээ.

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа

2019-08-27
Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6794
5257 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%