Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээ, мэдээлэл


нийт 428

Төлөөлөгчид а1002 замын ажлын явцтай танилцлаа

2025-06-18
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонбилэг, Б.Мөнхзаяа, Ч.Болор-Эрдэнэ, Ц.Мөнхмандах, С.Бямба-Оргил нар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй А1002 замын ажлын явцтай 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт газар дээр нь очиж танилцлаа.

Хүүхдийн спортын их наадамд тэргүүлсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2025-06-12
Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зуны VIII их наадамд Орхон аймгийн шигшээ баг түүхэн амжилт гаргаж, 21 аймгаас багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, их наадмын цомын эзэн болсон. Тэгвэл өнөөдөр их наадамд амжилт үзүүлсэн баг тамирчдад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас талархал илэрхийлж, Амарын талбайд хүндэтгэл үзүүлэн мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

Орон нутгийн цаг үеийн мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ

2025-06-10
Сар бүр төлөөлөгчдөд орон нутгийн цаг үеийн мэдээлэл хүргэдэг Мэдээллийн цагаар • Татварын хуулийн дагуу хувь хүн хуулийн этгээдэд олгож буй хөнгөлөлтүүдийн тухай • Хотын дотор болон гадна байрлаж буй грашуудын судалгаа цаашид авах арга хэмжээний тухай • Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Гамшигт тэсвэртэй хот төслийн явц, • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудтай хийсэн гэрээний тухай танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд нар тойрогтоо ажиллалаа

2025-06-03
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд нар 2025 оны 6 дугаар сарын 3-нд Согоот багт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

“Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн талаар иргэдэд танилцуулах уулзалт хийлээ

2025-05-20
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян талын хэсэгт амьдардаг иргэдээс тус багт хийгдэх үерийн далангийн ажлын талаар мэргэжлийн байгууллагуудаас асуулт асууж санал солилцох хүсэлт ирүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд аймгийн удирдлагуудад хүсэлт тавьж 2025 оны 05 дугаар сарын 20-ны 18:00 цагт Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд уг арга хэмжээг зохион байгууллаа.

Бондоор хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн танилцууллаа

2025-05-15
Орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэх, явцын мэдээллийг авах, ажлын уялдаа холбоог хангах зорилгоор аймгийн ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, эхний ээлжид үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналтай танилцлаа.

Орон сууцны асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал боллоо

2025-05-14
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/116 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Төлөөлөгчдөд мэдээлэл хүргэлээ

2025-05-14
Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт орон нутгийн цаг үеийн мэдээ мэдээллийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд цахимаар хүргэх мэдээллийн цагийг зохион байгуулахаар болсон. Энэ сарын мэдээллийн цагаар өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болж өнгөрсөн Эдийн засгийн форумын талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ. Орхон аймаг 2017 оноос хойш хоёр жилд нэг удаа Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна.

Орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

2025-04-30
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний Ээлжит хуралдаанаар Орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг томилон баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд хуралдаж Орон нутгийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулсан ажлын тайланг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулсан “Эрдэнэт Ус ДТС”, Жаргалант Ус ДТС” орон нутгийн өмчит компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд томилуулахаар нэр дэвшүүлсэн нэр бүхийн хүмүүсийг дэмжив.

Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

2025-04-16
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүүгийн хөгжлийн хороо, ажлын алба Орон нутгийн өмчийн газарт ажиллаа. Танилцах ажлын хүрээнд өмчийн харилцаатай холбоотой хууль, эрх зүйн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны явц байдал, орон нутгийн өмчийн хөрөнгийн хөдөлгөөн бүртгэл, хяналт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилттэй тус тус танилцаж, орон нутгийн өмчийн үйл ажиллагаанд баримтлах бодлогыг шинэчлэх талаар санал солилцлоо.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ганзориг асуулга зохион байгууллаа

2025-03-28
Орхон аймаг Баян-Өндөр сумын Найрамдал багийн 49-53 дугаар гудамжны болон Их хаадын цуваа хотхоны иргэд, оршин суугчдын өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1.7 дахь заалтын дагуу аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярт асуулга тавьж хариулт авлаа. Уг асуулгад аймгийн Засаг дарга Б.Зоригбаяр болон ЗДТГ-ын холбогдох хэлтэс агентлагийн удирдлагууд болон мэргэжилтнүүд мөн Найрамдал багийн иргэд оролцож аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяраас асуулт асууж хариулт авлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2025-02-12
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Орон нутгаас зорьж ирсэн зочдыг НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар угтав. Зочин Төлөөлөгчид нийслэлийн ИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа хэрхэн, ямар байдлаар явагддаг, Нийслэл Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Тэргүүлэгчид төдийгүй, нийслэлийн ИТХ хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцох, уялдаа холбоог сайжруулах боломжийг судлахаар иржээ.

Жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ

2025-02-06
Жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Жендерийн хэвшмэл ойлголтыг иргэд олон нийтэд таниулах, гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх, жендерт суурилсан хүчирхийллээс өөрийгөө хамгаалах сургалт нөлөөллийн ажил, салбар тус бүрийн онцлогт нийцсэн жендерийн сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр есөн арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлтийн дундаж 2024 онд 92 хувьтай байна.

“Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-01-26
“Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Ч.Мөнхбат түрүүллээ

2025-01-13
Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан 2025 оны нэгдүгээр сарын 10-нд болж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Хангарди дэвжээ, “Ачит Ихт” ХХК-ийн бөх, аймгийн Арслан Чулуунбаатарын Мөнхбат түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат “Алдар” спорт хороо, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний бөх, аймгийн Арслан Насан-Очирын Намнансүрэн үзүүрлэлээ. Мөн “Алдар” спорт хороо, Миг даатгал компанийн бөх, аймгийн Заан Насан-Очирын Намнан-Эрдэнэ, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх сумын Заан Батсүхийн Цогт нар шөвгийн дөрөвт үлдлээ. Барилдааныг үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат Л.Баяндалай, Д.Адъяа, С.Ёндонжамц нар үзэж, сонирхсон бөгөөд аймгийн арслан Б.Гантөмөр, Б.Уртбаяр, Н.Намнансүрэн, Д.Цэрэндаваа, Т.Чулуунгэрэл, Ч.Мөнхбат, аймгийн заан Ж.Жавхлан, С.Эрдэнэсайхан, Н.Намнан-Эрдэнэ тэргүүтэй хүчит бөхчүүд барилдлаа.

Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Шагдарын Ганболдыг шилжүүлэн томиллоо

2024-12-16
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн ИТХ-ын даргын захирамжаар аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Шагдарын Ганболдыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томиллоо.

“Дижитал хот” зөвлөгөөн боллоо

2024-11-27
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогтын санаачилгаар аймгийн ЗДТГ-аас “Дижитал хот” сэдэвт зөвлөгөөнийг А.Амарын танхимд зохион байгууллаа.

Төлөөлөгчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа

2024-11-26
Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн Төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтыг 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.

Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр

2023-07-04
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр

СУРГАЛТЫН ЗАРЛАЛ

2023-06-05
А-3 сертифкат олгох сургалт

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%