Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээ, мэдээлэл


нийт 420

Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн хувьчлахаар боллоо

2021-07-02
Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн хувьчлахаар боллоо

“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр баталлаа

2021-07-01
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж, өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийг 2021-2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр баталлаа.

Хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг баталлаа

2021-07-01
Орхон аймаг, Эрдэнэт хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 37, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 36 нэр төрлийн ажил хийгдэхээр өнөөдөр АИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар баталлаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа

2021-07-01
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, зам тээврийн ослын шалтгаан, сөрөг үр дагаварыг бууруулах зорилгоор Орхон аймгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 85.2%-ийн саналаар баталлаа.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

2021-07-01
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

“Ач санах” хөтөлбөрийг баталлаа

2021-06-30
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар  2021-2024 онд хэрэгжих ахмад настны “Ач санах” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг баталлаа

2021-06-30
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар  “Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн найман бүлэг, 32 зорилт, 165 арга хэмжээг 106 шалгуур, 119 үзүүлэлтээр хэмжиж, хүрэх түвшинг тодорхойлохоор хэлэлцэж баталлаа.

“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа

2021-06-30
Залуучуудын идэвхтэй хариуцлагатай оролцоог хангах, хөгжих боломж олгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, өөрийн болон гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн эрх, үүргээ ухамсарладаг болгох зорилгоор Орхон аймийн “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар баталлаа.

“Багш” хөтөлбөрийг баталлаа

2021-06-30
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар багш, ажилтны хөгжлийг дэмжиж, мэдлэг, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах, хүний хөгжил, боловсролын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Багш” хөтөлбөрийг баталлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт мэдээлэл өглөө

2021-06-28
 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт Ковид-19, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчиллаа

2021-06-25
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гэсэн уриалгыг дэвшүүлж, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн ажлын албанд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан тараах материалыг хүргүүллээ.

Төрийн дээд одон, медалиар 35 иргэнийг шагналаа

2021-06-24
 Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны өдрийн 137 дугаар зарлигаар шагнагдсан Уул уурхай, Эрчим хүч, Боловсрол, Эрүүл мэнд, Онцгой байдал, Хөдөө аж ахуйн салбарын нэр бүхий хүмүүсийн шагналыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан гардуулан өглөө. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар гардуулан өглөө.

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаан 2021.06.30-ны өдөр 09:00 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

2021-06-23
Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаан 2021.06.30-ны өдөр 09:00 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Уул уурхай, барилга, боловсролын салбарын төлөөлөлд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-06-07
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардуулан өглөө.

261 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авлаа

2021-06-05
     2021 онд Орхон аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 13, хоёрдугаар зэргийн одонгоор 248 ээжийг шагналаа. “Эхийн алдар” одонг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нар гурдуулан өглөө.

Орхон аймаг Компьютер томографийн аппараттай боллоо

2021-06-03
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасаг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр “Siemens” брендийн “Компьютер томографи”-ийн аппараттай боллоо.

Шинэ технологиор авто замын нөхөөс хийх боломжтой боллоо

2021-06-03
Монгол, Беларусь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Орхон-Азза” ТӨХК урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр халуун асфальтаар хучих, цас цэвэрлэгээ, усалгааны 2 автомашинтай боллоо.

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2021-06-02
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан улс, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол улсын төрийн дээд одон, медаль гардууллаа.

НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт ажиллаж байна

2021-05-19
Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр орон нутгийн удирдлагуудтай уулзаж, “Ухаалаг Эрдэнэт-1” төслийн хүрээнд нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, анхан шатны уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа

2021-05-14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Сангийн яамны сайд Б.Жавхлан, УУХҮЯ-ны сайд Г.Ёндон, ЭМЯ-ны сайд С.Энхболд, ЗГХЭГ-ын У.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс багтжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%