Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 338

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ #ӨСВӨРИЙН_ПАРЛАМЕНТЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023-05-31
Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар Орон нутгийн дээд байгууллага болох Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй шийдвэр үйл ажиллагаа ард иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олдог, ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг оролцооны талаар сурагчид, залуу үеийнхэнд сурталчлан таниулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор байгуулсан 2 дахь удаагийн “Өсвөрийн Парламент”-ын хаалтын үйл ажиллагаа /2023.05.31/ боллоо.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ОРХОН СУМД АЖИЛЛАЛАА

2023-05-31
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Орхон суманд ажиллаж, тус сумын Цагдаагийн хэсгийн үйл ажиллаагаатай танилцлаа.

ХАА-Н СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2023-05-30
Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд 2023.05.30, 31 нд ОХУ-ын 20 гаруй ААН-ын 30 орчим хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.

“СПЕЦМАШ 2023” ҮЗЭСГЭЛЭН ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА

2023-05-30
Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд ОХУ-ын 20 гаруй ААН-ын 30 орчим хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамны ХХАА, зам барилга, машин үйлдвэрлэлийн газрын дарга Мария Игоревна Ёлкина, МУ-ын ХХАА, хөнгөн үйлдвэрлэлийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-аас Дархан хотод суугаа консул Руслан Амирович Зайнутдинов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар тууз хайчлан✂️ нээж үзэсгэлэнтэй танилцлаа.

ДАРХАН-50 ЦОГЦОЛБОРТ ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-05-30
Дархан-Уул аймаг 2023 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Дархан-50" цогцолборт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармагт нийт 50 гаруй ААНБ-д оролцож байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ 2023 ОНД АХУЙН ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ СУМ ТУС БҮРЭЭР ТОГТООСОН

2023-05-30
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаарт “Дархан-Уул аймагт ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээ”-г тогтоосныг #аймгийн_ИТХ_ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар баталсан.

СПЕЦМАШ 2023” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-05-30
Уулзалтаар ОХУ МУ-ын хүнс хөдөө аж ахуй, зам барилгын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, харилцаа тогтооход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талын зорилго, ач холбогдолтой уулзалт боллоо.

ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, 9-Р ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-30
Орхон сумын Засаг Дарга Б.Түмэнцогт өнөөдөр /2023.05.30/ 2023 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан, мэдээллийг сумын иргэдэд танилцууллаа.

АВЛИГЫН ЭСРЭГ "НЭГДЬЕ" АЯН

2023-05-29
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан.

“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ ХААЛТАА ХИЙЖ ШИЛДГҮҮДЭЭ АЛДАРШУУЛАВ

2023-05-29
Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, техник мэргэжлийн коллежийн оюутан, сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх “БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ" төсөл өнөөдөр /2023.05.29/ хаалтаа хийлээ.

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД ХААЛТАА ХИЙЛЭЭ

2023-05-29
33 дахь удаагийн Үндэсний номын баяр Дархан-Уул аймагт 9 дэхь өдрөө үргэлжилсээр өнөөдөр "СУДАР ЭРДЭНЭ" богино өгүүллэгийн "УРАН УНШЛАГА"-ын II шатны уралдаанаар хаалтаа хийж байна.

“ХУРДАН” ТӨВ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-05-28
✅Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах зорилгоор бүх аймаг, дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдаж байна. Өнөөдөр /2023.05.28/ "ХУРДАН" төв Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ.

ЭЭЖҮҮДЭД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2023-05-28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эх одон гардууллаа.

ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2023-05-28
Цахим шилжилтийн хүрээнд МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг төрийн албан хаагчдад таниулах, мэдээлэх зорилго бүхий “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт өнөөдөр /2023.05.28/Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө

2023-05-28
Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Ингээд өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо.

ҮХНӨ-ИЙН ТӨСӨЛД УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙН САНАЛЫГ СОНСЛОО

2023-05-28
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах хоёр дахь шатны хэлэлцүүлгийн хүрээнд аймгаас сонгогсдсон УИХ-ын гишүүд улс төрийн намуудын төлөөллийн байр суурь, санал шүүмжлэлийг сонслоо. Өнөөдрийн 2 дахь хэлэлцүүлэгт 6 намын 80 гаруй төлөөлөл оролцлоо.

ИТАЛИ-МОНГОЛЫН ХАМТАРСАН "БЭЛФИЛ" ХК НЬ ДАРХАН ХОТНОО 100% ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР НООС, НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХААР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023-05-28
📌Гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү үйлдвэр 13-р баг, үйлдвэрийн бүсэд 8 га талбайд энэ жилдээ багтаж зураг төсвөө бэлэн болгож 2024 оны хавар үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

ОСЛЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГАЗҮЙН ТАЛААР НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

2023-05-27
Хойд бүсийн аймгууд болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хүрээнд ослын удирдлагын түвшинд газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах мэдлэг, ур чадвар олгох танхимын сургалтад хамрагдлаа.

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ АНХ УДАА 1500 ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА

2023-05-27
Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%