Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗЗ


нийт 24

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГЭЭС УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДЭЛХИЙН САЙН ДУРЫН АЖЛЫН ӨДРИЙГ УГТСАН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ

2024-04-16
Жил бүрийн 4 дүгээр сард "Дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр Сайн үйлсийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аянд иргэдээс гадна ахлах ангийн сурагчид нэгдэж Хүрээлэн байгаа орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шар усны үеэрт автаж болзошгүй айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргүүлэх, загас агнах хориотой хугацааг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлыг зохион байгуулж 4 дүгээр сарын 16-ны өдөр үдээс өмнө иргэд, төрийн албан хаагчдад, үдээс хойш ахлах ангийн хүүхдүүдэд сургалт сурталчилгааны брошур тарааж хамтран ажиллав.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-04-12
Аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнээс мэргэжлийн хүмүүс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 09:00 цагт Толбо сумд ирж төрийн албан хаагчид болон 12 дугаар ангийн хүүхдүүдэд сүүлийн үед ихэвчлэн гарч байгаа гэмт хэргийн мэдээ мэдээллийг танилцуулж, холбогдох хууль тогтоомжийн тухай сургалтыг зохион байгуулан ажиллав. Мөн тус сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСэргийлэх сумын салбар зөвлөлийн дарга Н.Өмирзахаас 2023 онд ГХУС ажлын талаар хийсэн тайланг танилцуулж, цаашид анхаарч ажиллах зорилго зорилтын талаар танилцуулав. Аймгаас ирсэн мэргэжлийн хүмүүс зарим иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч хамтран ажиллав.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

2022-11-08
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сумын ИТХ-ын дэргэдэх ГХУС ажлын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээс ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн хөвгүүдийн дунд өсвөр насны онцлог, өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалтыг зохион байгуулав. Үүнд:Өсвөр насны хүүхдийн тухай ойлголт, Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, Гэмт хэргийн тухай ойлголт, Гэмт хэргийн шалтгаан нөхцөл,Өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Дүгнэлт гэсэн агуулгаар явуулав. Мөн сургалтанд оролцсон 8-12 дугаар ангийн хүүхдүүдэд Танин мэдэхүйн чиглэлээр "Аха" тэмцээн зохион байгуулж идэвхтэй оролцсон 1,2,3 дугаар байр эзэлсэн хүүхдүүдийг мөнгөн шагналаар урамшуулан ажиллав.
khural.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдлаа

2022-04-13
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын ГХУСАЗСЗ хуралдаж, цаг үеийн асуудлаар санал солилцож 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Үүнд нийт 15 гишүүнээс 16 нь ирж хуралдаанд оролцлоо. Хуралдааныг ИТХ-ын дарга Н.Өмирзах удирдав. Мөн Зөвлөлийн гишүүнд шинээр орж байгаа 6 багийн Засаг дарга нартай ажлын талаар мэдээлэл таниулга хийв. Хуралдаанд оролцсон гишүүн бүр хийх ажлын талаар өөр өөрсдийн саналаа хэлж, төлөвлөгөөнд тусгав.

ГХУСАЗСЗ

2021-12-10
Толбо сумын бүрэн дунд сургуулийн 9-12 лдугаар ангийн нийт 200 гаруй сурагчдад сумын ГХУСАЗСЗ-өөс "Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх үүрэг, Гэмт хэрэг ба зөрчлийн ялгаа, цахим гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, Авлига түүний хор уршиг" сэдвээр ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш, Хууль, эрх зүйн мэргэжилтэн Н.Гүлнур, ЗДТГ-ын нийгмийн ажилтан Х.Жанаргүл нар сургалт зохион байгуулав. "Сумын ГХУСАЗСЗ-ээс Авлигын эсрэг зохион байгуулсан сургалтын хүрээнд “Шинэ үеийн залуус шударга ёсыг юу гэж ойлгодог вэ?” эсээ бичлэгийн уралдаан зарлаж, идэвхтэй оролцож өөрийн мэдлэг боловсролоо дайчлан харуулсан 9 сурагчийг ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
khural.mn

ГХУСАЗЗ ХУРАЛДАВ

2019-09-11
Зөвлөл хуралдав, аян зохион байгуулах тухай
khural.mn

БАЯР ЕСЛОЛЫГ АРХИГҮЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2019-05-07
Баяр ёслолыг архигүй тэмдэглэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%