Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 301

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-27
Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 89.6 хувийн ирцтэй хуралдаж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 2. Сумыг хөгжүүлэх 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 4. Сумын 2025 оны төсөв батлах тухай 5. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай 6. Цогтцэций сумын газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай 7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нөөц хөрөнгө зарцуулах журмыг шинэчлэн батлах тухай 8. Сумын ИТХ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 9. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай 10. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 11. Сумын Гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 12. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын дүрэм шинэчлэн батлах тухай 13. Орон нутгийн өмчийн тухай

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-12-26
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал батлах, хэлэлцэх асуудлын жагсаалттай урьдчилан танилцаж ажиллаа.

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-20
Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар, сумын Засаг дарга Д.Баттүвшин, ЗДТГ-ын дарга В.Хүүхэндүү нар төсөвт байгууллагуудын удирдлагуудтай уулзалтыг зохион байгуулж байна. ✅Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны мөрийн хөтөлбөр ✅2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах гэж байгаа чухал цаг үед Төсөвт байгууллагуудын санал хүсэлтийг сонсож төсөвт суулгах ажлын санал, хүсэлтийг хүлээн авах уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА ТОМИЛОГДЛОО

2024-12-06
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Цогтцэций сумын Засаг даргаар ДАЯНДОРЖИЙН БАТТҮВШИН томилогдож, Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаа тамга тэмдгээ хүлээлгэн өгч хүндэтгэл үзүүлэн, ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Тамгын газрын дарга В.Хүүхэндүү болон байгууллагуудын дарга эрхлэгч нар ИТХ, ЗДТГ-н хамт олон баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДААР УУЛЗАЛТ ХИЙЖ АЖИЛЛАА.

2024-12-02
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хороодын дарга нар болон төлөөлөгчид 2024 оны 11 сарын 27-оос 29-ны өдрүүдэд сумын төсөвт байгууллагуудаар орж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тухайн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлууд, гарсан саналуудыг хэлэлцэх, харилцан мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа. Мөн сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг авч ажиллаа.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-27
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын СУМЫН АВАРГА шалгаруулах шатрын тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин оролцож, Эрэгтэй төрөлд: 🥇1-р байр Б.Мөнхбат 🥈2-р байр Ц.Отгонжаргал 🥉3-р байр Д.Цэдэнбалжир Эмэгтэй төрөлд: 🥇1-р байр Б.Мичидмаа 🥈2-р байр Н.Энхболор 🥉3-р байр Н.Энхцэцэг тус тус байр эзэллээ.

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-16
Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тодруулбал Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын удирдлагууд, Өмнөговь аймгийн Сумдын Засаг дарга нар, агентлаг, мэргэжлийн байгууллагууд, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр говийн бүсийн чуулга уулзалт өрнөж байна. Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалтыг говийн бүсийн 4 аймгийг хамруулан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Учир нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Говийн бүсийн аймгуудыг бүсчлэн хөгжүүлж, Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний “дэд бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан билээ.

“МОНГОЛЫН ГОВИО ХАЙРЛАЯ” ГОВИЙН БҮСИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-11-15
“МОНГОЛЫН ГОВИО ХАЙРЛАЯ” ГОВИЙН БҮСИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР БОЛЛОО. Тус чуулга уулзалтанд Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар, Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Номгон, Баян-Овоо сумдын хурлын дарга нар, говийн бүсийн аймгуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон уул уурхайн компаниуд оролцож байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БҮРЭН ЭРХИЙН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-10-30
Сумын ИТХ-ын бүрэн эрхийн 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хурал 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2. Сумын ИТХ-ын даргыг чөлөөлөх, сонгох тухай 3. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 4. Сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, сонгох тухай 5. Сумын ИТХ-ын хороодын гишүүд болон даргыг сонгох тухай Сумын ИТХ-ын даргаар Батсайханы Энхбаатар олонхын саналаар дэмжигдэн сонгогдсон бол сумын Засаг даргад Даяндоржийн Баттүвшинийг 72.4 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2024-09-27
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаан буюу бүрэн эрхийн хугацааны отгон хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 88.4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай. 2. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. 2024 оны төсвийн тодотгол батлах тухай 4. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай 5. Багийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай 6. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын бизнес төлөвлөгөөний тодотгол батлах тухай

“ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2024” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-05-03
Цогтцэций сумын Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд зарласан “Ирээдүйн эзэд-2024” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Тус хөтөлбөрийг Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас Хичээнгүй үндэс ТББ-тай анх удаагаа хамтран зохион байгуулсан ба сумын ЕБ-ын 2 сургуулийн ирээдүйгээ өнгөлж, өөрийгөө шинээр бий болгох хүсэл тэмүүлэлтэй 35 сурагч хамрагдсан байна. Суралцагчид гурван сарын хугацаанд хувь хүний хөгжил, бүтээлч хандлага, өөрийгөө өнгөлөх, манлайлал гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд 10 багшийн лекц, хичээлд амжилттай суралцаж, нийгэмд тустай ажилд оролцож төгслөө. Ирээдүйн эзэд болсон суралцагчдадаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-04-30
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын 2024 оны бизнес төлөвлөгөө батлах тухай 2. Зөвлөл шинэчлэн байгуулах тухай /хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих орон тооны бус зөвлөл/ 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг батлах тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-02-27
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 69.2 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсох 2. Хоршоо хөгжүүлэх сангаас 2024 онд зээл олгох үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зээл олгох дээд хэмжээг тогтоох тухай 3. Зөвлөл шинэчлэн байгуулах тухай /хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих орон тооны бус зөвлөл/ 4. Хороо шинэчлэн байгуулах тухай /хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах/ 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох товыг тогтоох тухай 6. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын 2023 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны бизнес төлөвлөгөө батлах тухай 7. "Цэмцгэр Цэций" хөтөлбөр батлах тухай 8. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 9. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай 10. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн зурагт самбар байршуулах байршлыг тогтоох тухай

ДАЛАНЗАДГАД ХОТОД АМЬДАРЧ БУЙ ЦОГТЦЭЦИЙ СУМЫН УУГУУЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТ

2024-02-21
ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА Нутгийн золголт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох тул нутгийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: Хан-уул зочид буудлын 1давхарт 2024.02.23-ны өдрийн 12:00 цагт болно

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2023-12-14
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 84.6 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тухай 2. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 4. Сумын 2024 оны төсөв батлах тухай 5. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 6. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 7. Ажлын хэсэг байгуулах тухай (багийн хилийн заагийг тодорхойлох) 8. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 9. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 10. Орон нутгийн өмчийн тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2023-11-30
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит 7 дугаар хурал 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдааны тов тогтоох тухай 2. Сумын ИТХ-ын Хороодын хурлын тов тогтоох тухай 3. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт сонсох тухай 4. Сумын 2023 оны төсвийн орлого бүрдүүлэлтийн мэдээлэл сонсох 5. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт сонсох 6. Сумын 2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хийгдсэн ажлын талаарх мэдээлэл сонсох

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ОЮУТНУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-18
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хотод "Зуун ботгоны баяр" Цогтцэций сумын оюутнуудын анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганаар “Оюутны тэтгэлэг” , “Төгсөөд сумандаа ажиллах нөхцөл боломж” , “Сумын 100 жилийн ойд оюутнуудын оролцоо” зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдэлд хүрсэн. Мөн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Монголын Төмөр зам ТӨХК, Тавантолгой Төмөр зам ХХК төлөөлөл хүрэлцэн ирж оюутнуудад компанийн үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг танилцуулсан нь чуулганы бас нэгэн онцлог байлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН ХОЁРДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2023-08-25
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 96,3 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 2. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. Сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай 4. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 5. Ажлын хэсэг байгуулах тухай /сумын 100 жилийн ой зохион байгуулах/ 6. Ажлын хэсэг байгуулах тухай /Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн төслийг сонгон шалгаруулах/ 7. Орон нутгийн өмчийн тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2023-08-23
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит 6 дугаар хурал 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлыг баталж хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга мэдээллийг сонслоо.

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-08-23
Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны ээлжит 3 дугаар хурал 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 85,7 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэлээ. 1. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай танилцуулга 2. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулга 3. Сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай танилцуулга 4. Ажлын хэсэг байгуулах тухай танилцуулга /Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн төслийг сонгон шалгаруулах/ 5. Орон нутгийн өмчийн тухай танилцуулга

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%