Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 301

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-06-29
Сумын ИТХ-ын дэргэдэх Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. "Ээлтэй-Эргэх холбоотой Энэрэнгүй хөгжил" хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилт сонсох тухай 2. "Эрүүл-Эерэг-Энх тунх иргэн" хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилт сонсох тухай 3. "Эрдэмтэй-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилт сонсох тухай 4. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт сонсох тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2023-06-28
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит 4 дүгээр хурал 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлыг баталлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2023-06-20
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны тов тогтоох тухай 2. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт сонсох тухай 3. Сумын 2023 оны татварын орлогын мэдээлэл сонсох 4. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт сонсох тухай 5. Сумын ИТХ-ын хороодын хурлын тов тогтоох тухай Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг 2023 оны 06-р сарын 30-ны өдөр хуралдуулахаар товыг тогтоолоо.

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-06-19
Сумын ИТХ-ын дэргэдэх Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны 2023 оны ээлжит 2 дугаар хуралдаан 06-р сарын 19-ны өдөр 85,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Хорооны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 2. Аймаг болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын хэмжээнд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар мэдээлэл сонсож, гүйцэтгэлийн явцтай газар дээр нь очиж танилцлаа.

СУМЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРДАЖ АВЛАА

2023-05-30
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Эрхэт констракшн ХХК-ийн шинэчлэн боловсруулж, батлуулсан Цогтцэций сумын төвийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөг боловсруулах ажлыг санхүүжүүлэгч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд сумын удирдлагуудад гардуулж өглөө. Тус ХЕТ нь сумыг 2042 он хүртэл орон нутгийн зэрэглэлтэй, 51,000 хүн амтай, хөгжлийн концепц, орон зайн төлөвлөлтийн хувьд орчин үеийн “тогтвортой”, “ухаалаг”, “ногоон” хотын зарчимд нийцүүлэн, иргэдэд ээлтэй, аюулгүй, таатай амьдрах орчин, орон зайн бүтэцтэй хот болгон хөгжүүлэх бодлогын баримт бичиг болсон юм. Төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахад хувь нэмрээ оруулсан БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Өмнөговь аймгийн удирдлага, Ерөнхий архитектор, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага, Төлөвлөлт, зураг төслийн хэлтэс болон гүйцэтгэгч Эрхэт констракшн ХХК-ийн хамт олонд Цогтцэций сумын удирдлага, ард иргэдийн зүгээс талархал илэрхийлж байна.

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-07
Цогтцэций сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэстэй хамтран Цогтцэций сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “АЮУЛГҮЙ АМЬДРАЛ БИДНИЙ ГАРТ” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Сурагчдад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг судлуулах, тэдний хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Тэмцээнд 4 баг оролцож өрсөлдөснөөс Тэргүүн байранд: Мөрөөдөл 2 дугаар сургуулийн 1-р баг, Дэд байранд: Т.Борын нэрэмжит 1 дүгээр сургуулийн 1-р баг, Гутгаар байранд: Мөрөөдөл 2 дугаар сургуулийн 2-р багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН

2023-03-31
Сумын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 74 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар дараах 8 асуудлыг хэлэлцэнэ.Үүнд: 1. Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай 2. Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд зээл олгох үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоох тухай 3. Зөвлөл шинэчлэн байгуулах тухай. (хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөл) 4. Хороо шинэчлэн байгуулах тухай. (хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах) 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох товыг тогтоох тухай. 6. Тэгш дүүрэн тохижилт ОНӨААТҮГ-ын 2023 оны бизнес төлөвлөгөө батлах тухай 7. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 8. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4/9 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай.

“НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт

2023-02-06
Өмнөговь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж эмэгтэй төлөөлөгчдийн төлөөлөл оролцлоо. 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 Төлөөлөгчийн 10 нь эмэгтэй Төлөөлөгчид байгаа бөгөөд говь нутгийн хөгжлийн түүчээ болж, оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, нутаг орныхоо ард иргэдийн итгэлийг хүлээн сумын Төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаа билээ. Тус сургалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч эмэгтэйчүүдэд шаардлагатай манлайллын ур чадварууд, шийдвэр гаргалтад үр дүнтэй оролцож нөлөөлөх, иргэд олон нийттэй ажиллах, тэдний дуу хоолойг илэрхийлэх арга зүй, Төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх, ур чадварт суралцуулах зорилготой юм.

ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-02-04
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ивээл дор, Цогтцэций сумын дэргэдэх оюутны холбооноос зохион байгуулсан сумын аварга шалгаруулах “Гэрэл болгоны доор Мөрөөдөл бий” парламентийн мэтгэлцээний тэмцээн нийт хоёр сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 10 багийн дунд зохион байгуулагдаж 2 дугаар сургуулиас оролцсон багууд эхний 3 байрыг эзэллээ. 1-р байр “Meduca” баг 11а ангийн сурагч Б. Баясгалан, Б. Ану 2-р байр “Намуужин” баг 11а ангийн сурагч Б.Намуун Б. Анужин 3-р байр “Dream” баг 9б ангйн сурагч Ж. Одгэрэл, М.Нацагдорж Тэмцээнд оролцсон болон амжилт гаргасан нийт сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-12-09
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРАВДУГААР ХУРАЛДААН 92.6 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДЛАА. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 3. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 4. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 5. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 6. Сумын 2023 оны төсөв батлах тухай 7. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 8. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 9. Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллагын Төлөөлөгч сонгох тухай 10. Орон нутгийн өмчийн тухай

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-11-29
Сумын ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 85.2 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөх эсэх асуудалд санал хүргүүлэх тухай 2. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай

ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан хуралдлаа.

2022-11-29
Сумын ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 85.2 хувийн ирцтэй хуралдаж дараах 2 асуудлыг хэлэлцэн баталлаа. 1. Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөх эсэх асуудалд санал хүргүүлэх тухай 2. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай

НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ

2022-11-29
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хурал зохион байгууллаа. Баярын хуралд үе үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2022-11-21
Сумын ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ. 1. Сумын ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох тухай 2. Сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны тов тогтоох тухай 3. Сумын ИТХ-ын хороодын хурлын тов тогтоох тухай 4. Бусад

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-09-08
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан 96.3 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. "Цогтцэций сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний төслийг хэлэлцэн батлах тухай 2. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 3. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2022-09-01
Сумын ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааны тов тогтоох тухай 2. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн талаар мэдээлэл сонсох 3. Сумын 2022 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын талаар мэдээлэл сонсох Сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийхээр тов тогтоолоо.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ДОЛООДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-07-07
ИТХ-ын ээлжит бус долоодугаар хуралдаан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 81.5 хувийн ирцтэй хуралдаж сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-06-24
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 92.6 хувийн ирцтэй хуралдаж байна. Тус хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 1. Сумын 2022 оны төсвийн тодотголын тухай 2. Сумыг 2022 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт сонсох тухай 3. “Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” ажлын явцын мэдээлэл сонсох 4. Сумын ИТХ-ын даргын нөөц хөрөнгө зарцуулах журмыг шинэчлэн батлах тухай 5. Орон нутгийн өмчийн тухай 6. Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах талаар судлах, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай 7. Сумын 100 жилийн ойн хүрээнд “Түүхэн ном-зурагт альбом” хийх ажлын хэсэг байгуулах тухай

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-06-20
Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах уулзалтыг Цогтцэций суманд зохион байгуулж танилцуулга хийлээ.

СУМАНД ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГО ХИЙГДЭНЭ.

2022-06-18
📣Хөдөө аж ахуйн улсын тооллогыг Өмнөговь аймагт маань 6-р сарын 20- ны өдрөөс 7 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт мал 🐎🐫🐄🐑🐐аж ахуй, 🌾🌻🌽🥔🧄🧅🫑🥕🥒🥬🥦 газар тариалан, 🌳🌲ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2700 гаруй өрх, аж ахуй нэгж тооллогод хамрагдана. Тоологч нь 🧑🏻‍🌾👩🏻‍🌾 өрх, 🏡аж ахуйн нэгж, байгууллагад биечлэн очиж мэдээллийг 📲💻авах тул Та бүхэн тооллогын асуулгад бүрэн хариулж, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%