Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 301

Сумын ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 2-р хурал хуралдлаа.

2022-06-10
Сумын ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 2 дугаар хурал 2022.06.10-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны тов хэлэлцэн батлуулах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын хурлын тов хэлэлцэн батлуулах тухай.

"Алдарт эх" одон гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

2022-05-31
Цогтцэций сумын "Алдарт эх"одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. /2022.05.31/ Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар зарлигаар Цогтцэций сумын 58 иргэнд "Алдарт эх" нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулж, эхчүүдийг алдаршуулан хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Эрдэнэс таван толгой ХК-ий зүгээс шинээр алдарт эхийн одон авч буй 58 ээжид гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлэн хамтран ажиллаа. Мөн баярын арга хэмжээнд МУГЖ дуучин У.Далантай, С.Ганзориг, Б.Батболд нар уран бүтээлийн тоглолтоо ээжүүддээ, иргэддээ толилууллаа. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

"Нүүдэлчин Монгол-2022" соёлын биет бус өвийн зүүн бүсийн наадам зохион байгуулагдлаа.

2022-05-24
“Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн зүүн бүсийн наадам Цогтцэций суманд зохион байгуулагдлаа. Тус наадамд Баян-Овоо, Номгон, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын 156 соёлын биет болон биет бус өв өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд оролцлоо. Зүүн бүсийн наадам Манлай сум тэргүүлж Цогтцэций сум удааллаа. Соёлын биет бус өвийн 7 айн савын төрлөөр дараах өвлөн уламжлагчид тодорч, шагналаа гардан авлаа. 1. Эх хэл, аман уламжлал илэрхийлэл: Ханбогд сум Д.Буянтогтох 2. Ардын язгуур урлаг: Цогтцэций сум Д.Баттөмөр уртын дуугаар 3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлага: Цогтцэций сум О.Бадарч Монгол наадам 4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл: Ханбогд сум О.Баттулга 5. Уламжлалт арга ухаан: Номгон сум Н.Энхтуяа Цагаан идээ боловсруулах арга ухаан 6. Мал маллах арга ухаан: Баян-Овоо сум О.Авирмэд 7. Уламжлалт гар урлал: Ханбогд сум М.Пүрэвсүрэн зээгт наамлын төрлөөр тус тус шалгарав.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ - 2022" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-30
Сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой - 2022" тэмцээнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх , замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох , хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилготой сумын 6, 7, 27, 30-р цэцэрлэгүүд амжилттай оролцож 1-р байранд 6-р цэцэрлэг 2-р байранд 30-р цэцэрлэг 3-р байранд 7-р цэцэрлэг тус тус байр эзэллээ.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022-04-28
ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, ёс зүйн хорооны гишүүд 6, 27, 30-р цэцэрлэгийн Ёс зүйн зөвлөлтэй уулзаж үйл ажиллагаа, туршлагатай танилцлаа. Уулзалтаар Ёс зүйн зөвлөлийн гишүүд “эцэг эхчүүдийн ёс зүй, харилцаа хандлагад анхаарах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн багш нарыг хүүхэдтэйгээ ажиллах үндсэн ажлаа хийх боломжийг олгох хэрэгтэй байна. Цаасны ажлаар их дарж ачаалал нэмэгдүүлж байна.” гэх асуудал саналыг онцоллоо.

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-04-27
ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХОРОО ХУРАЛДАЖ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА. Цогтцэций сумын ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хорооны анхдугаар хурал 2022.04.27-ны өдөр 71%-ийн ирцтэй хуралдаж 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2022-04-27
ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, ёс зүйн хорооны гишүүд 7-р цэцэрлэг, 1-р сургуулийн Ёс зүйн зөвлөлтэй уулзаж үйл ажиллагаа, туршлагатай танилцлаа. 2022 оны Боловсролын яамнаас “Ёс зүйн жил” болгон зарласантай холбоотойгоор цэцэрлэг, сургуулиудад ёс зүйн зөвлөлүүд байгуулагдаж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж байна. ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, ёс зүйн хороо нь төрийн байгууллагууд дахь Ёс зүйн зөвлөл /хороо, баг/-т тулгарч буй асуудал, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох мөн ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг сонслоо. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг сургалт мэдээллээр хангаж чадавхжуулах мөн суманд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай байгааг онцоллоо.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАЖ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА.

2022-04-19
Сумын ИТХ-ын Нутгийн удирдлага, ёс зүйн хороо 71%-ийн ирцтэй хуралдаж 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. Хуралдаанаар төрийн байгууллагын ёс зүйн хорооны төлөөлөлтэй уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн нутгийн удирдлагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ төлөвлөлөө. Хуульд заасны дагуу хороод үйл ажиллагаагаа хагас жил тутамд ИТХ-ын хуралдаанд танилцуулах үүрэгтэй юм.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022-04-19
Орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “ЭТТ – JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг сумын Соёлын төвд зохион байгуулна. Тус өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний охин, хараат, гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуд тус тус оролцоно. Иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, сонгон шалгаруулалтад оролцож, хэрэгцээт мэдээллээ авахыг урьж байна.

ХОРООДЫН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2022-04-18
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм цахим бодлогын хөгжлийн хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороодын анхдугаар хурал 2022. 04.18-ны өдөр хуралдаж 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2022-04-14
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хурал 2022.04.14-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлын дэгийг хэлэлцэн батлуулах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэн батлуулах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын хурлын тов хэлэлцэн батлуулах тухай 4. Сумын төрийн байгууллагууд, ЗДТГ-ын бодлогын мэргэжилтэнгүүдийг Хурлын хороодод хуваарилах тухай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан

2022-03-21
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДӨР 96 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ ДАРААХ 14 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулж, тэдгээрийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын даргыг батлах тухай 5. Сумын иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай 6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төлөөлөгчдийн үйл ажиллагаа тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг батлах тухай 7. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн батлах тухай 8. Орон нутгийн өмчийн тухай 9. “Тэгш дүүрэн тохижилт” ОНӨААТҮГ-ын 2022 оны Бизнес төлөвлөгөө батлах тухай 10. Ажлын хэсэг байгуулах тухай /сумын 100 жилийн ойг тохиолдуулан сумын “Нэвтэрхий толь” бүтээх/ 11. Сумын Хаягийн нэрийг шинэчлэн батлах тухай 12. Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5/10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай /газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээ/ 14. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 50, 52 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-10
Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран "Нүүрс тээвэрлэлт, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн тулгамдсан асуудал" уулзалт хэлэлцүүлгийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагууд оролцож төслийн талаар болон хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын талаар малчид иргэдэд мэдээлэл өгч иргэдийн асуултанд хариулт өгч санал хүсэлтийг нь сонсож ажиллаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-02-23
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн болон хурлын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзалт хийлээ. Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцож, хурлын төлөөлөгч нарт төмөр замын одоо баригдаж байгаа болон 2022 онд дуусах төсөл, хилийн боомтуудыг авто замаар холбохоор хэрэгжих төслүүдийг танилцууллаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчид Цогтцэций–Чойрын чиглэлийн авто зам, Төмөр зам,Таван толгой түлш компанийн нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийн талаар яамны удирдлагуудаас тодруулга авлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас сумын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нүүрс тээвэрлэлтээс хамааралтай үүссэн хөрсний бохирдол, авто замын гэмтэл зэрэг тулгамдсан асуудлын талаар саналаа уламжиллаа.

Сумын "Оны Тэргүүн", "Аварга тариаланч", иргэдийн Төлөөлөгчдийн "Хурлын Хүндэт" өргөмжлөл шагналыг тус тус гардууллаа.

2022-02-01
2021 онд Цогтцэций сумандаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан салбар салбарын ажилтан албан хаагч, иргэд, байгууллагаа шалгаруулан "Буян үйлдэгч хэмээх усан бар жил"-ийн сар шинийн босгон дээр шагналаа гардуулан өглөө. Сумын Оны тэргүүнээр 1. "Оны тэргүүний байгууллага" - Ш.Гантуяа эрхлэгчтэй 7-р цэцэрлэгийн хамт олон 2. "Оны тэргүүний ажилтан" - Б.Энхтүвшин (Эрүүл мэндийн төвийн жолооч) 3. "Оны тэргүүний малчин" - Г.Отгонзаяа (Цагаан-Овоо багийн малчин) 4. "Оны тэргүүний сурагч" - Б.Нарангарав (2-р сургуулийн сурагч) 5. "Оны тэргүүний гэр бүл" - Б.Билгүүн, Э.Тамжидмолом (Сийрст багийн иргэн) Сумын аварга тариаланчаар - С.Баттогтох, У.Баясгалан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл"-өөр - Л.Мишигдорж, М.Тулгасүрэн, Н.Батцэцэг, С.Ариунтуяа, А.Алтанцоож нар тус тус шагнагдаж шагналыг ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн, Засаг дарга Г. Бацмаа нар гардуулан өглөө.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 20 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-12-30
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 20 дугаар хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/8 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайлан мэдээлэл сонсох 2. "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам батлах тухай 3. Сумын ИТХ-ын шагналын төрөл, түүнийг олгох журмыг шинэчлэн батлах тухай 4. Сумын Засаг даргын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 5. "Ээлтэй-Эргэх холбоотой-Энэрэнгүй хөгжил" хөтөлбөр батлах тухай 6. "Эрчимжсэн-Эко-Элбэг хангалуун эзэн" хөтөлбөр батлах тухай 7. "Эрүүл-Эерэг-Энх тунх иргэн" хөтөлбөр батлах тухай 8. "Сэтгэлтэй-Сахилгатай-Сайшаалтай төрийн алба" хөтөлбөр батлах тухай 9. "Эрдэмтэн-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөр батлах тухай 10. Хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай

Брагри ёнзин халх Дамцигдорж хувилгааны IV дүрийн Данзанжамьянлодой гэгээнтэн төрсөн нутагтаа мориллоо.

2021-12-27
Цастын мэргэдийн орон болоод Их Монголын орноо Брагри Ёнзин Халх Дамцигдорж хэмээн алдаршсан Монголын V болон VI Богд Жэвзүндамба хутагтуудын ёнзин багш, түүнчлэн бусад олон дээдэс мэргэдүүдийн номын багш бөгөөд судар, тарнийн гуу санг баригч их сартваахын IV дүрийн хувилгаан Дэнзинжамьянлодой гэгээн бээр Дээрхийн гэгээн XIV Далай багшийн тааллын зарлигаар 2011 онд манай сумаас тодорсон билээ. Үүнээс хойш БНЭУ-д залран Сэра Жэ дацан их сургуульд Буддын гүн ухааны эш, онолын номд өдгөөг хүртэл тасралтгүй амжилттай суралцаж байгаа билээ. Гэгээнтэн маань одоогоор эх орондоо морилон саатаад байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн нутаг болох Цогтцэций сумандаа морилон ирж сумын удирдлагууд болон сүсэгтэн олон хүндэтгэн угтан авлаа.

ИРГЭДИЙН ГОМДЛЫН ДАГУУ БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА

2021-12-20
ИТХ-аас 2021.12.07-ны өдрийн 4/7 тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Гашуун сухайт чиглэлийн 2 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг иргэдээс ирсэн гомдлын дагуу “Шанх майнинг”ХХК болон түрээслэгч иргэдтэй уулзалт хурал зохион байгууллаа. Ажлын хэсэг үүссэн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 20-р хуралдаан танилцуулах юм.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-12-07
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2021 оны 12-р сарын 7-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дараах зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тайлан сонсох тухай Хоёр. Сумын хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт батлах тухай Гурав. Сумын 2022 оны төсөв батлах тухай Дөрөв. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай Тав. Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай Зургаа. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Хэлэлцэх асуудлуудаа амжилттай хэлэлцэн дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

2021-11-29
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол улсын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолд ерөнхий боловсролын 1, 2-р сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож Андгай өргөн иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах эрхэм дүү нартаа амжилт хүсэж, баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%