Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын мэдээ


нийт 61

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2025-12-15
Шарын гол сумын жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд зөвлөл 7-н гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд ажлын хэсгийн ахлагч сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Шинэхүү сумын ИТХ-ын төлөөлөгч нарт мэдээлэл өглөө. Тус ажлын хэсэг 2025 онд 5-н зорилтын хүрээнд 10 арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийн тайланг танилцууллаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-12-15
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 12 хуралдаанаар ИТХ-ын дарга Б.Болат томилогдсноос хойшхий бупу бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа.

СУМЫН ИТХ-ЫН ШИЛДЭГҮҮД ШАЛГАРЛАА

2025-12-15
ИТХ-ын дарга Б.Болат төлөөлөгч нарын дунд 2025 онд шинэ шинэлэг, санаачилгатай, хариуцлагтай ажилласан төлөөлөгч болон хороог шилдэг шалгаруулах удирдамжийг батлан 2025 оны шилдэгүүдийг өнөөдөр шалгарууллаа.

СУМЫН 2025 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭЖ, 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2025-12-15
Сумын 2025 оны газар зохион байгуулалтын хэрэгжилтийг ээлжит 12 дугаар хуралдаанаар Хангалттай гэж дүгнэлээ.

СУМЫН ХӨРӨНГӨД НИЙТ 1 ТЭРБУМ 530,127,000 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БҮРТГЭЛЭЭ

2025-12-15
2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 1,448,444,542.0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 13 төсөл арга хэмжээ Нийгмийн хариуцлагын гэрээгээр хийгдсэн 81,682,813.0 төгрөгийн 5 ажлыг тус тус сумын хөрөнгөд бүртгэж авлаа.

СУМЫН 2026 ОНЫ ШИМЭГЧТЭХ ӨВЧНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2025-12-15
Сумын хэмжээнд 2026 онд мал, амьтны шимэгчтэх өвчнийг эмчлэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2025-12-15
Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит XII дугаар хуралдаан 84 хувийн ирцтэйгээр эхэллээ. Шарын гол сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит XII дугаар хуралдаанын дэд даргаар Төлөөлөгч Э.Доржсүрэн, бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч С.Ариунчимэг, Б.Баттулга, Э.Халиун нар сонгогдон ажиллаж байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2025 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ

2025-12-15
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаар сумын Засаг дарга М.Мөнхбаярын 2025 онд 4 бүлэг, 22 зорилго, 98 зорилт, 137 арга хэмжээний хэрэгжилтийг 97 хувиар дүгнэлээ.

ШАРЫН ГОЛ СУМЫН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2025-12-15
Шарын гол сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаар Шарын гол сумын 2026 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-12-08
2025.12.08 ИТХ-ын зөвлөл Б.Болат, Ц.Ганзориг, Г.Мөнхжаргал, Э.Энхмаа, цахимаар Б.Амангелди нар оролцож 71%-ийн ирцтэй хуралдаа. Хуралд: ИТХ-ын ажлын албаны дарга Б.Болорчимэг, Мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ, Ц.Мөнхбаяр, Засаг дарга М.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Г.Шинэхүү, Хууль эрх зүйн мэргэжилтэн У.Жүлдыз, Санхүү албаны дарга Б.Хосзаяа, Газрын даамал Д.Болорцэцэг, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан А.Уянга нар оролцлоо.

СУМЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-12-06
Монгол улсын Их хурлын даргын ивээл доор зохион байгуулагдсан Шарын гол сумын аварга шалгаруулах сонирхогчдын шатарчдын тэмцээн амжилттай явагдлаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2025-10-30
Дархан-Шарын гол чиглэлийн зам цас орсны улмаас замын халтиргаа, гулгаа үүсэн тул аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоно уу. 2025.10.30

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДАААН БОЛЛОО

2025-10-06
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 11 дүгээр хуралдаан өнөөдөр (2025.10.07) 10:00 цагт 88%-ийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдааны дэд даргаар Э.Дамдиндорж Төлөөөлөгч, Хуралдааны баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн даргаар Төлөөлөгч Э.Энхмаа гишүүдээр Д.Очир, Э.Халиун нар Төлөөлөгчдийн 100%-ын саналаар сонгогдож ажиллаа.

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-09-30
Шарын гол сумын ИТХ-ын зөвлөл өнөөдөр буюу 2025.09.30-ны өдөр 85,7%-ын ирцтэй хуралдлаа. Хуралд Б.Болат, Ц.Ганзориг, Э.Энхмаа, Г.Мөнхжаргал, Э.Гантулга, Н.Баттулга нар оролцон хуралдлаа Уг хуралдаанаар “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, "2025 оны Төсөвт тодотгол хийх тухай " , "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай" төслийг танилцууллаа. Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товыг тогтлоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-09-03
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан өнөөдөр (2025.09.03) 10:00 цагт 80%-ийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдааны дэд даргаар Д.Энхцацраг Төлөөөлөгч, Хуралдааны баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн даргаар Төлөөлөгч Э.Халиун гишүүдээр С.Ариунчимэг, Ч.Туяа нар Төлөөлөгчдийн 100%-ын саналаар сонгогдож ажиллалаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-07-31
https://www.youtube.com/shorts/hneX7ia2Vy0

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-05-14
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр (2025.05.14) 10:00 цагт 78.2 хувийн ирцтэй хуралдав. Тус хуралдааны дэд даргаар Төлөөөлөгч Э.Энхмаа Хуралдааны баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн гишүүдээр Төлөөлөгч Б.Балжинням, С.Мөнхжаргал, Э.Доржсүрэн нар төлөөлөгчдийн 100%-ын саналаар сонгогдож ажиллалаа. Уг Хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн төлөөлөгч нарын 61.1%-ийн саналаар баталлаа6

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-05-07
✅Шарын гол сумын ИТХ-ын зөвлөл өнөөдөр буюу 2025.05.07-ын өдөр 71,4%-ын ирцтэй хуралдлаа. Хуралд Б.Болат, Б.Амангелди. Ц.Ганзориг, Э.Энхмаа, цахимаар Г.Мөнхжаргал тус тус оролцож ээлжийн ажилтай Э.Гантулга, Н.Баттулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-04-23
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО ✅Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр (2025.04.22) 10:00 цагт 73,9 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-04-16
Шарын гол сумын ИТХ-ын зөвлөл өнөөдөр буюу 2025.04.16-ын өдөр 71,4%-ын ирцтэй хуралдлаа. Уг хуралдаанаар 1. Нөхөн сонгуулийн хэсгийн хороо байгуулах тухай 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдааны тов тогтоох тухай хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%