Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 3 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТЛОО

2021-03-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар /2021.03.30/ аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3 дахь удаагийн Хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар “Аймгийн 2021 оны төсөвт зохицуулалт хийх” тухай хэлэлцэх юм.

 Мөн “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан “Дархан-Хот байгуулалт, Барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ, “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ, “Дархан дахин төлөвлөлт” ОНӨААТҮГ зэрэг 3 байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, цаашдын үйл ажиллагааг сайжруулах тухай Тэргүүлэгчид саналаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%