Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 40

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”

2024-11-26
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛГҮЙ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН

"СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-11-24
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын Даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын "СУМЫН АВАРГА" шалгаруулах 2024 оны анхан шатны тэмцээн 2024.11.24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2024-10-28
Сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн “Хуралдааны тов тогтоох тухай” дугаар 19 тогтоолоор Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр соёлын төвд хуралдав.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ

2024-03-22
Өсвөр насны хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчилан таниулах, энэ төрлийн мэдээ мэдээллээр хангах, харилцан ярилцах замаар хууль тогтоомжийг танин мэдүүлэх зорилгын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 67 хүүхдийг хамруулан зохион байгуулав.

Багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдав.

2023-09-20
Жаргалант 1-р баг, Эрдэнэ 3-р багийн Иргэдийн нийтийн Хурал 2023.09.20-2023.09.21-ний өдрүүдэд хуралдав.

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-01-13
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын төрийн албан хаагчид 2023 оны 01 сарын 13-ны өдөр үндэсний монгол хувцасаа өмсөж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дөрвөн бэрх” тэмцээнийг санаачлан соёлын төвтэй хамтран баг, төсөвт байгууллагууд, төрийн бус байгууллагуудын дунд тус тэмцээнийг зохион байгуулж ажиллалаа. Тус тэмцээний удирдамжинд тусгагдсан багуудын гүйцэтгэх даалгаваруудад монголын өв уламжлал, зан заншлыг сурталчлах, Үндсэн хуулийг сурталчлах, үзэл санаа, ач холбогдлыг нийтэд таниулах зорилготойгоор дараах даалгаваруудыг гүйцэтгүүлэхээр тусгасан болно. Хонины өрөгт буувал – Үндсэн хуулиас бэлтгэсэн асуултанд хариулах Тэмээний өрөгт буувал – Үндэсний монгол бичгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөнөөс тоочин бичих Морины өрөгт буувал – Монголын нууц товчооны талаар бэлтгэсэн асуултанд хариулах Үхрийн өрөгт буувал – Шагайн наадгай тоглох Ямааны өрөгт буувал – Түргэн хэллэг хэлэх зэрэг даалгаваруудыг гүйцэтгэж ажиллав. Мөн тэмцээний оролцогчид, үзэгч дундаас монгол үндэсний өв соёл, уламжлалыг харуулж хувцасласан эрэгтэй болон эмэгтэйг шалгаруулж шагнав. Тус тэмцээнд төсвийн 4 байгууллага, (Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Жаргалан цэцэрлэг) ахмадын холбоо оролцож 5 багийн дунд тэмцээн өрнөсөн бөгөөд тэргүүн байранд ахмадын хороо шалгарч өргөмжлөл 100 000 төгрөгөөр шагнагдсан ба дэд байранд Жаргалант цэцэрлэгийн хамт олон шалгарч өргөмжлөл 50 000 төгрөгөөр шагнуулсан байна. Тэмцээний оролцогчид, үзэгч дундаас монгол үндэсний өв соёл, уламжлалыг харуулж хувцасласан эрэгтэйгээр сумын татварын байцаагч Т.Сандагдорж шалгарч 20000 төгрөгөөр шагнуулсан ба эмэгтэйгээс Жаргалан цэцэрлэгийн хамт олон багаараа шалгарч шагнуулсан байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

2022-01-13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууьд заасны дагуу нийтээр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон 430 АИХ-н депутат 76 хоног хуралдаж Шинэ үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13 нд баталсан байдаг. Манай сумаас 1986 -1990 онуудад АИХ-н депутатаар сонгогдон ажиллаж байсан Эрдэнэ III багийн иргэн Моломжамцын Цэсэндолгорт Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Туурга тусгаар Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй байж, Их түүхтэй Монгол улс минь цэцэглэн хөгжиж, Үндсэн хуульт эрх зүйт төр минь түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа.

2021-10-01
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж 3 тогтоол шийдвэрийг батлан гаргалаа. 1.2021 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тайлан 2.Сумын 2021 оны төсвийн 3 дугаар улирлын гүйцэтгэл, сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоол /төсөв батлах тухай/-ын хэрэгжилтийн явц 3. Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл танилцуулга 4. Бусад асуудал 4.1 ИТХ-ын хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай тогтоолын төсөл. 4.2 Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 4.3 Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ. ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Улаан-Ухаа II дугаар багийн иргэдийн нийтийн хурал хуралдлаа.

2021-09-16
Улаан-Ухаа II багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан 2021 оны 09 сарын 16-ны өдөр сумын "Соёлын төв"-д хуралдлаа. Хуралдаанд багийн нийт 95 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тооллогын комисс байгуулах тухай тогтоолын төсөл Багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгож батлах тухай Багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай

ИТХ-ын төлөөлөгчид сумын хилийн цэсээр тойров.

2021-09-15
2021 оны 09 сарын 10-11-ны өдрүүдэд сумын ИТХ-ын төлөөлөгчид сумын хилийн цэсээр тойрч хилийн цэсийг танин мэдэх, хилийн цэсийн маргаан үүсгэсэн асуудал дээр нэгдсэн ойлголттой болох, хилийн цэсийн дагуу зураглал гаргах, одоо баримталж буй зураглал болон өмнө нь баримталж байсан зургийн талбайн хэмжээг харьцуулах зорилгоор 2 өдөр ажилласан болно.

Жаргалант багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан хуралдав.

2021-09-15
Багийн ИНХ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Тооллогын комисс байгуулах тухай тогтоолын төсөл 2. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгож батлах тухай 3. Багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа.

2021-09-06
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар нийт 4 асуудал хэлэлцсэн. Үүнд: 1.Төсөвт байгууллагуудын хөрөнгийн хагас жилийн тооллогын тайлан 2.Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайлан 3.Төрийн дээд одон медальд уламжлах тухай 4.Хөдөлмөрч манлай ахмадад санал уламжлах тухай 4 асуудлыг хэлэлцэж 2 тогтоол батлагдлаа.

Багуудын Иргэдийн нийтийн хурлын тов зарлагдлаа.

2021-09-03
Сумын ИТХ-ын ажлын алба багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%