Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цаг үеийн мэдээ


нийт 1451

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-06-21
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, референт Б.Гүнчинхүү, референт Д.Ганбат нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн багтай хамтран 2021 оны 06 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудад ажиллаж байна.

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн 🧸🎡🎢🎠🎊🎈🎈🎈 🤗 мэнд дэвшүүлье.

2021-05-31
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн 🧸🎡🎢🎠🎊🎈🎈🎈 🤗 мэнд дэвшүүлье. Хүний амьдралын хамгийн гэгээлэг, жаргалтай нас бол яах аргагүй бид бүхний хүүхэд нас.👶🏼🥰👶🏼 Хүүхэд бол эх дэлхийн 🌍 цэцэг юм. 🌸🌺

Гэр мэдээллийн төв ажиллаж эхэллээ

2021-05-25
Төрийн бодлого хууль тогтоомжийг ард иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг цаг тухайд нь төр, захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтэнд мэдээлж эргэх холбоог бүрдүүлэхийн хамт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгалийн цогцолбор газар, амралт сувилалын газруудыг сурталчлах зорилгоор Гэр мэдээллийн байранд аймгийн ИТХ-ын ажлын алба, БОАЖГ-н албан хаагчид ажлын өдрүүдэд ажиллаж байна. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ирж үйлчлүүлж, санал бодлоо өгөөрэй.

Цахим сургалт зохион байгууллаа

2021-05-21
Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, аймгийн Прокурорын газраас хамтран сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумдын ЗДТГ-ын албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хүрээнд цахим сургалтыг зохион байгууллаа.

Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе

2021-05-14
🌍НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. 🇲🇳 Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. ✅ Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 27 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 16 дахь удаагаа тэмдэглэж байна. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Увс аймаг дахь Цагдаагийн газраас танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🙏АЙЛ ӨРХ БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ...

Аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ жуулчдын хөдөлгөөн ихтэй газруудад нэмж байгуулна.

2021-05-13
✅Аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ ⛺️ 🚣‍♂️ жуулчдын хөдөлгөөн ихтэй газруудад нэмж байгуулна.

Нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэе

2021-05-12
Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын халдвар (ковид-19)-ын цар тахлын үед хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай гүйцэтгэн, бусдыгаа манлайлан ажилласан сувилагч нарыг Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.

“Hогоон дуу хоолой” сарын аяны хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

2021-05-10
Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилготой “Hогоон дуу хоолой” сарын аяны хүрээнд аймгийн ИТХ, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаангом сумын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт, хэмжилт хийх ажлыг эхлүүллээ.

УВС, ХОВД, БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН 2 ӨДРИЙН СУУРЬ СУРГАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-05-06
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Удирдлагын академи, аймгуудын ИТХ-ын Ажлын алба хамтран Увс, Ховд, Баянхонгор аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг энэ сарын 05-06-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна. Тус сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, Байгаль хамгаалал, газрын харилцаа ИТХ болон иргэдийн оролцоо, Орон нутгийн төсвийн удирдлага зэрэг сэдвүүдээр Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор Я.Бямбаяр, Доктор, дэд профессор Г.Жаргал, Доктор, дэд профессор Л.Отгонтуяа нар сургалт орж байгаа юм.

ОЙН ЗУРВАС БИЙ БОЛГОНО

2021-05-04
Самбартай хөтлөөс Гашууны голын гүүрний чиглэлд Улаангом руу орж ирдэг замын дагуу ойн зурвас байгуулахаар Хот тохижилт үйлчилгээний газар ажиллаж байна. Тухайн зам дагуу эхний ээлжид 1850м2 газарт ногоон байгууламж бий болгох бөгөөд 150ш Улиас, 160ш Бургас тариалж түүний арчилгаа усалгааг бүрэн хариуцан ажиллана. Энэ ажил амжилттай хэрэгжсэнээр цаашдаа угталт үдэлтийн самбар хүртэл ойн зурвас бий болох эхлэл тавигдаж байна🌳🌳🌳 Хариуцан эхлүүлж байгаа хот тохижилт үйлчилгээний газрын хамт олонд амжилт хүсье.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

2021-05-03
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгосон. Мөн орон нутагт баг, сум, аймаг, хотод хороо, дүүрэг, нийслэл гээд шат шатны удирдлагын чиг үүрэг, эрхийн давхардлыг арилгаж, тодорхой болгосон зэрэг хуулийн шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5885
4417 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%