Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажлын алба


нийт 231

сумын итх-ын II хуралдаан хуралдлаа

2024-11-29
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн II хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 86%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлдаанаар: 1.“Хуралдааны дэг”-г батлах тухай 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороо байгуулж, хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны ажиллах журам, чиг үүргийг батлах тухай 4.Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай 5.Хурлын төлөөлөгч бүрэн эрхийн хугацаанд хэрэглэх үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудасны загвар түүнийг хэрэглэх журам батлах тухай 6.Булган сумын газар зүйн нэрийн тодруулга, мэдээллийн сан үүсгэх тухай 7.Булган сумын төв суурин болон ХАА-н 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг сонсох тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ.

2024-11-25
Удирдлагын академийн багш нартай хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллага түүний мөн чанар" сэдвээр сургалт зохион байгуулж Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга нар сургалтад хамрагдлаа.

Булган сумын ИТХ-ын зөвлөл хуралдлаа.

2024-11-07
Булган сумын ИТХ-ын Зөвлөл 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдав. Хуралдаанаар: -Булган сумын ИТХ-ын Хороодын хурлын хэлэлцэх асуудал, Хороодын хурлын товыг тогтоох тухай, -"Хуралдааны дэг"-ийн төслийг танилцуулах, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны ажиллах журам, чиг үүргийн төслийг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан хуралдлаа

2024-10-31
БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. ✅Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж төлөөлөгчдийн 100% ирцтэйгээр хуралдлаа. ✅Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Б.Шижирбаатар анхдугаар хуралдааныг удирдав. ✅Хуралдааны эхэнд сумын сонгуулийн хорооны дарга Ч.Балдандорж ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг танилцуулав. ✅Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Лувсандаваа овогтой Ганзоригийг төлөөлөгчдийн 82.7 хувийн саналаар сонгож батлав. ✅Долгоржав овогтой Бямбажаргалыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Булган сумын Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

зөвлөлийн хурал хуралдав

2024-09-11
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хуралдав. Хуралдаанаар: - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны тов тогтоох тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлыг батлаж, хороодод хувиарлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

мод тарих ажлыг зохион байгуулав

2024-05-17
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хаврын мод тарилтад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олон нэгдлээ 🌳🌳🌳 #Мод_тарьж_Байгалиа_бүтээе🍀

Зарлал

2024-04-02

сэрэмжлүүлэг

2024-03-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ! Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр 2024 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, тээвэрчид хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%