2022-09-20
Булган сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн XII дахь хуралдаан 2022.09.20-ны өдөр болов. Хуралдаанаар:
1.Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан арга хэмжээний тухай
2.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан
3.Булган сумын ХАА-н болон төв, суурингийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц (Түлшний мод, нөөцийн мах, инженерийн байгууламжийн бэлтгэл ажил, ААНБ-ын бэлтгэл гэх мэт)
4.Газрын байршил өөрчлөх тухай
5.Сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн XI/15 тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-д нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцэх эсэх тухай
6.“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”
7.Булган сумын хог хаягдлын хураамжийн тарифыг нэмэх эсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.