Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажлын алба


нийт 231

Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол

2022-06-07
Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТЭДГЭЭРИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛЫН НИЙТЛЭГ ЖИШИГ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

2022-05-31
Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам батлагдан, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

2022-04-22
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-361 дүгээр тушаалаар баталсан "ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ыг хавсралтаар хүргүүлэв.

БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

2022-03-22
Илтгэгч:Аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Д.Алтаншагай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас...

2022-03-22
"Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай Төрийн алба" Аймгийн Зөвлөгөөний үеэр Удирдлагын академийн багш, доктор, проф. Я.Бямбаярын хийсэн мэдээллийг оруулав

Төрийн албаны шинэчлэл

2022-03-22
"Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай Төрийн алба" Аймгийн Зөвлөгөөний үеэр Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгалын тавьсан илтгэл

Хэлэлцүүлэг зохион байгуулав.

2022-03-17
Үл хөдлөх хөрөнгийн болон АТБӨЯХАлбан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан аймаг, сумын ИТХ-ийн иргэний танхимаас иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын Ажлын алба, Булган сумын ИТХ-ын Ажлын алба, Аймгийн Татварын хэлтсийн төлөөллүүд оролцов.

"Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" хэлэлцүүлэг зохион байгуулав

2022-03-15
"Булган сумын хотын ерөнхий төлөвлөгөө"-г хийж буй Сонголт пизайн ХХК-ийн төлөөллүүд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган сумын ЗДТГ-ын Зөвлөлийн өрөөнд ажлын явцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ГХБХБГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, сумын ИТХ-ын дарга, Ажлын алба, Булган сумын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Төлөөлөгчдийн хууль эрх зүйн боловсролд...

2022-03-04
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шууд хамаарах хуулиудаас эмхэтгэн хүргэв.

БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН ЖИЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ САНАЛ АСУУЛГА

2022-03-01
Одоо мөрдөгдөж буй Автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын хувь хэмжээг Улсын Их хурлын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан болно. Иймд Булган аймгийн хэмжээнд татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох / Жич: Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулинд нийцүүлэн одоо мөрдөгдөж буй хувь хэмжээг хэвээр нь болон эсвэл өөрчлөн тогтоох боломжтой/ талаар иргэдийн саналыг сонсож хэлэлцүүлэх шаардлагатай байгаа тул та доорхи судалгаанд идэвхитэй хамрагдана уу.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ САНАЛ АСУУЛГА

2022-03-01
Одоо мөрдөгдөж байгаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Улсын Их хурлын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан болно. Иймд Булган аймгийн хэмжээнд татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох /Жич: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулинд нийцүүлэн одоо мөрдөгдөж буй хувь хэмжээг хэвээр нь болон эсвэл өөрчлөн тогтоох боломжтой/ талаар иргэдийн саналыг сонсож хэлэлцүүлэх шаардлагатай байгаа тул та доорхи судалгаанд идэвхитэй хамрагдана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%