Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажлын алба


нийт 231

Цаг үеийн мэдээлэл

2021-09-08
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Булган сумын боловсролын салбарын үйл ажиллагаа ковид-19 цар тахлын нөхцөлд хэрхэн ажиллах байгаа, бэлэн байдлыг хангасан эсэх, засварын ажил дууссан эсэх асуудлаар сумын Засаг даргад үүрэг өгч ажиллав.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

2021-09-07
Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт санал хүргүүлсэн байна.

XX зууны Монгол улсын түүхэнд тохиолдсон эмгэнэлт үйл явдал.

2021-09-06
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр 9 дүгээр сарын 10" гэж хуульчилсан байна.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулав.

2021-09-06
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр 9 дүгээр сарын 10" гэж хуульчилсан билээ. Манай улс 1992 оноос хойш жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэж иржээ. Хэзээ ч мартаж үл болох энэ өдөртэй холбогдуулан ШУА-ийн Түүх, археологийн Хүрээлэнгийн Академич, Доктор, ШУ-ы гавьяат зүтгэлтэн Ж.Болдбаатарын илтгэл /бүрэн эхээрээ/

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2021-08-13
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 221 ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны хэмжээг 1 дүгээр хавсралт, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 2. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг шуурхай зохион байгуулж дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараахь албан тушаалтанд тус тус даалгасугай: 2.1. Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн гаргаж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох төлөвлөгөө, хуваарь гарган, энэ чиглэлээр хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт; 2.2. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 10.0 мянган тонноос доошгүй хэмжээний махны нөөц бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт; 2.3. Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд цар тахлын үеийн халдвар хамгааллын горим, дэглэмийг чанд сахиулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан, хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газар (Б.Ганзориг)-т; 2.4. Өвөл, хаврын улирлын малын тэжээлийн хэрэгцээ, хангамжийг харгалзан дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл, хивэгний экспортыг хязгаарлах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухай бүр шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд; 2.5. Цочир хүйтрэл, их хэмжээний цас, хүчтэй салхи, цасан шуурга зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, цаг агаарын улирлын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээ, мэдээллээр иргэд, малчдыг тогтмол хангах, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоон, эрсдэлд суурилсан төлөвлөлт хийж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газар (С.Энхтүвшин)-т; 2.6. Ургац хураах, тээвэрлэх бүс нутаг дахь зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг шалган тогтоож, шаардлагатай засварыг цаг алдалгүй гүйцэтгэж, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, замын арчлалт, засварын ажлыг дуусгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт; 2.7. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх горим, дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт; 2.8. Ургац хураалт, хадлан тэжээл болон мал, мах бэлтгэлийн үед төв зам дагуу хяналтын пост тогтмол ажиллуулж, дамжуулан өнгөрүүлэх хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Мал эмнэлгийн ерөнхий газар (Б.Ганзориг)-т; 2.9. Хур тунадас харьцангуй багатай аймаг, орон нутагт гангийн эрсдэлийн, шаардлагатай тохиолдолд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян)-т. 3. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах хариу арга хэмжээний талаар дор дурдсан ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай: 3.1. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө баталж, биелэлтэд хяналт тавих; 3.2. Аймаг, сумын хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц бэлчээрийг тогтоож, хил заагийг тодорхойлон ашиглалт, хамгаалалтыг сайжруулан 2021-2022 оны өвөл, хаврын улиралд өөрийн аймаг, сумдын малыг оторлуулах; 3.3. Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, төрийн холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу отроор өвөлжүүлж, хаваржуулах; 3.4. Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх; 3.5. Бог малын тохироогоор дутагдаж байгаа хээлтүүлэгчийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, малын чанар сайжруулахад анхаарах; 3.6. Малчдыг малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, гурил, тэжээлийн үйлдвэрүүдтэй харилцан бараа, бүтээгдэхүүн солилцох (бартер), малаа зарж борлуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах; 3.7. Үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх арьс шир, ноолуурын түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх ажлын төлөвлөгөө, хуваарь гарган хэрэгжилтийг хангах; 3.8. Отроор нүүдэллэж байгаа малчин өрхийг тухайн нутгийн захиргааны байгууллага болон хүн, мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагын тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах; 3.9. Бэлчээр дэх худаг, гар худаг болон инженерийн хийцтэй худгийг өөрийн хөрөнгөөр шинээр гаргасан иргэд, малчдын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, арга туршлагыг нийтийн хүртээл болгох; 3.10. Мал бордох аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хэрэгцээнд стандартын шаардлага хангасан шинэ мах нийлүүлж байх арга хэмжээг авах; 3.11. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдал, шуурхай удирдлагаар хангаж ажиллах. 4. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага зохион байгуулалтаар хангаж, тогтоолыг хэрэгжүүлж дүнг 2022 оны 11 дүгээр сард багтаан улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай. Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН

ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХИЙЛГЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

2021-08-13
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 226 ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 2. Батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т тус тус даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Заавар шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
khural.mn

Саналаа ирүүлнэ үү

2021-08-09
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, ТҮҮНД ХОЛБОГДОХ МАТЕРИАЛ-ыг хавсралтаар хүргүүлэв. Төлөөлөгч бүр хуулийн төсөл, холбогдох материалтай танилцаад саналаа 8 дугаар сарын 14-ны дотор ирүүлнэ үү
khural.mn

Тэргүүлэгчдийн хурал болов.

2021-08-06
Тэргүүлэгчдийн хурлаар: -Шилэн дансны тухай хуулийн 2021 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайлан, -Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 2 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, 2021 оны төсөвт тодотгол хийх тухай, -Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2021 оны 2 дугаар улирлын тайлан, -Булган сумын Мал аж ахуйн өвөлжилтийн 2020-2021 оны тайлан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө, -Сум хөгжүүлэх болон Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хийсэн ажлын тайлан, -Булган сумын Засаг даргаас Ковид-19 цар тахалтай холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, -Төрийн шагналд уламжлах тухай, -Булган сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
khural.mn

Тэргүүлэгчдийн хурал болов

2021-07-29
Тэргүүлэгчдийн хурлаар Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах тухай, төрийн шагналд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сумын Засаг даргын үйл ажиллагаанд шууд хамаарах хуулиудаас...

2021-07-08
Сумын Засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагаанд шууд хамаарах хуулиудаас эмхэтгэн байршуулав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан боллоо.

2021-07-02
Дэлхий болон улс орон даяар тархаад байгаа ковид-19 цар тахалтай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулав. - Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, - Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явцын тухай мэдээлэл сонсох, - Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай, - ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, - Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай, - Булган хотын хөгжлийн тулгамдсан асуудал зэрэг асуудлыг хэлэлцэв.

Цахим сургалт болов

2021-06-25
Тус аймгийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалтад хамрагдав. Сургалтаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд Авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрхэн хуульчилсан, энэ төрлийн гэмт хэргийн онцлог, өнөөгийн нөхцөл байдал болон энэхүү гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулав.

Сумдын малын тоо толгойн албан татвар

2021-06-25
Булган аймгийн сумдын Малын тоо толгойн албан татвар тогтоосон байдал

Шалган туслах баг ажиллав

2021-06-22
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг шалган туслах чиглэлээр сумын ИТХ-д ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%