Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээ мэдээлэл


нийт 48

ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-30
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа 100 хувийн ирцтэй зохион байгууллаа. Анхдугаар хуралдаанаар: 1.Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн дүнгийн тухай 2.Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 3.Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай 4.Сумын ИТХ-ын дотоод зохион байгуулалтын асуудал 5.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар АЖИНДАЙН ЭРДЭНЭБУЛГАН улиран сонгогдож, сумын Засаг даргад БАТБАЯРЫН ДЭЛГЭРИЙГ нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжиллаа.

ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ОТГОН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-09-18
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XIX ХУРАЛДААН 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ХУРАЛДЛАА. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд: 1.ИТХ-ын 2020-2024 оны ажлын тайлангийн тухай 2.Сумын Засаг даргын “Дөрвөн И” мөрийн хөтөлбөрийн 4 жилийн дүнгийн тухай 3.Шилэн дансны хуулийн 2024 оны II улирлын хэрэгжилтийн тухай 4.Мал эмнэлгийн тасгийн 2024 оны I, II, III улирлын ажлын дүнгийн тухай 5.Сумын 2023 оны өмчийн тооллогын дүнгийн тухай 6.Сумын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 7.2025 онд иргэнд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, зориулалтыг уламжлах тухай 8.Сумын газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүдүүлэх тухай 9.Эрүүл мэндийн төв, Солонго цэцэрлэгийн хөрөнгө актлах тухай

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААН БОЛЛОО

2024-04-10
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААН 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХУРАЛДЛАА.

ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдлаа

2024-02-28
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XVI ХУРАЛДААН 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ХУРАЛДЛАА.

Сургалт зохион байгууллаа

2024-02-01
Сумын ИТХ, ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчдад ХХОАТ-н хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтын талаар https://etax.mta.mn/ сайтад нэвтрэх нууц үг болон ибаримтын нууц үг солих зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

"ШАТАРЫН АВАРГА-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-12-12
“Шатар”-ын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг “Шатар сонирхогчдын улсын аварга” шалгаруулах тэмцээний анхан шатны тэмцээн болох сумын ИТХ-ын нэрэмжит “Шатар сонирхогчдын сумын аварга-2023” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг зохион явуулах удирдамж, төсвийг батлуулж 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулж дараах иргэд шагналт байранд шалгарч сумын Аваргаар Б.Ханджамц 3 дахь жилдээ шалгарлаа.

Хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

2023-11-21
2023.11.21-ний өдөр Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Хишигдаваа, Ажлын албаны мэргэжилтэн А.Ууганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч Ш.Нарангэрэл, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Хажидмаа нар ажиллалаа.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-17
Гурванбулаг сумын эдийн засгийн гол бааз суурь болсон мал аж ахуйн өнөөгийн хөгжлийн түвшин, ололт амжилт, бэрхшээл хүндрэл, түүний учир шалтгаан, ойрын болон ирээдүйн зорилт, арга хэмжээг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага мөн малчдын оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Малчдын зөвлөгөөн" арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн зөвлөгөөнд малчдын төлөөлөл 133 иргэн урилгаар оролцлоо.

Хулст БИНХ хуралдлаа

2023-11-02
2023.11.02-ны өдөр Хулст багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

Бэрх багийн ИНХ боллоо

2023-10-30
Бэрх багийн ИНХ 2023.10.30-ны өдөр хуралдлаа.

Тогоо БИНХ-ын хуралдаан боллоо

2023-10-27
2023.10.27-ны өдөр Тогоо багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

Хөгнө БИНХ-ын хуралдаан боллоо

2023-10-26
2023.10.26-ны өдөр Хөгнө багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

Авзага БИНХ-ын хуралдаан боллоо

2023-10-24
2023.10.24-ны өдөр Авзага багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

Агьт БИНХ-ын хуралдаан боллоо

2023-10-23
2023.10.23-ны өдөр Агьт багийн Иргэдийн Нийтийн Хуралд 93 иргэн оролцож 62 хувийн ирцтэй хуралдлаа.

ИТХ-ЫН 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-09-11
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ХУРАЛДЛАА. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд: 1. Шилэн дансны хуулийн 2023 оны 2-р улирлын хэрэгжилтийн тухай. 2. Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах. 3. “Бэлчээрийн менежмент” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай. 4. Мал эмнэлгийн тасгийн 2023 оны эхний хагас жилийн ажлын дүнгийн тухай. 5. Сумын ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тухай. 6. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн 2023 оны зорилтын хэрэгжилтийн тухай. 7. 2024 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг уламжлах тухай. 8. Ардын хувьсгалын 92 жилийн ой сумын баяр наадам зохион байгуулсан ажлын дүнгийн тухай. 9.тГамшгаас хамгаалах сангийн журам шинэчлэн батлах тухай 10. Үндсэн хөрөнгө бэлтгэх тухай 11. Халамжаас-Хөдөлмөр зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн тухай.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-06-26
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд: 1.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай 2.Шилэн дансны хуулийн 2023 оны 1-р улирлын хэрэгжилтийн тухай 3.Сумын Онцгой комиссын 2022 оны сүүлийн хагас жил, 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангийн болон мал аж ахуй, төв суурингийн 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын тухай 4.Сумын МАА-н болон төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө батлах тухай 5.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт, сүү, цагаан идээний нийлүүлэлтийн хэмжээ, өрхийн үйлдвэрлэлийн хөгжлийн байдал, цаашдын зорилт 6.Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, манлайллын хэм хэмжээнд үнэлгээ хийсэн дүнгийн тухай 7.“Зөв дадал-Архигүй орчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 8.Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай 9.Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн батлах тухай 10. Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ

2023-06-12
1.Сумын ИТХ-ын үндсэн чиглэлд төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, өмч хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах, төсвийн ил тод байдлыг ханган ажиллана гэсэн зорилтын биелэлтийг хангах 2.Шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангах 3.Сумын ИТХ-ын 2023 оны 12/01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах 4.Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай” хяналт шалгалтын танилцуулгын биелэлтийг хангах зорилгоор хяналт шалгалт хийлээ.

БИНХ-ын хуралдаан боллоо

2023-06-12
Тогоо, Хөгнө багуудын БИНХ-ын хуралдаан боллоо.

МЭДЭЭЛЭЛ

2023-06-06
ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нар БИНХ-ын дарга нартай уулзаж БИНХ-ын хуралдааны талаар болон холбогдох хууль, журмын талаар танилцуулж заавар зөвлөгөө өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%