Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 381

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2023-07-17
Өнөөдрийн хурлаар сумдын үерийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл, аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас нийт голуудын усны түвшинтэй холбоотой мэдээллийг танилцуулж дараах шийдвэрийг гаргалаа. -Үерт автаж эвдэрсэн зам гүүр, даланг засварлах ажлын төсвийг шийдвэрлэлээ. -Үерт автсан газруудад цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Үргэлжлүүлэн өнөөдөр Орхон сумын үерийн нөхцөл байдалтай газар дээр нь ажиллана.

КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023-07-08
Дархан-Уул аймгийн ИТХ, Кёнги аймгийн Хурал хооронд найрсаг харилцаа тогтоосны 9 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт /2023.07.07-09/ айлчилж байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-07-07
Дархан-Уул аймгийн Шуурхай штабын 2023 оны 04 дүгээр хурлыг ОБГ-т зохион байгууллаа.

“ДАРХАНЫ ХӨГЖИЛ-ГЭРЭЛ ЗУРАГТ” ҮЗЭСГЭЛЭНГ ТОЛИЛУУЛНА

2023-07-07
Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дархан хотын 62 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12:00 цагт Залуучууд театрын 1 дүгээр давхарт “Дарханы хөгжил-Гэрэл зурагт” үзэсгэлэнг аймгийн Музейгээс эрхлэн гаргах юм.

✍️ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-07-07
Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 100 дүгээр тогтоолын дагуу 39 албан хаагч тангараг өргөлөө.

‼️ ‼️ ‼️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️ ‼️ ‼️

2023-07-06
УСАРХАГ БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРОХ ТУЛ ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИН 60 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА

2023-07-06
Аймгийн ИТХ-ын 17-р ээлжит хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийн тодотголын талаар олон асуудлуудыг хэлэлцсэн. Энэ дундаас онцлох асуудал болох төрийн албан хаагчдын цалинг орон нутгаас нэмэгдүүлэх асуудлыг өчигдөр хэлэлцэж баталлаа.

ХОТЫГ ТОЙРСОН ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖУУДЫН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

2023-07-06
Сүүлийн үед үргэлжилсэн усархаг бороо орж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Б.Азжаргал ОБГ, ЗАА зэрэг холбогдох байгууллагуудын удирдлага, албан хаагчдын хамт Дархан хотын үерийн байгууламжуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

📣СОНСОХ АЖИЛЛАГААНД ИРГЭД САНАЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2023-07-06
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн “Сар бүрийн 17-ны өдрийг согтууруулах ундаа худалддаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөр болгох тухай” аймгийн Засаг даргын захирамж гаргахтай холбоотой сонсох ажиллагааг зохион байгуулж ААНБ, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож өөрсдийн саналаа илэрхийллээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

2023-07-05
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаанаар /2023.07.05/ аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Зөвлөлд ажиллах иргэдийг шалгаруулах цахим санал хураалтын дүнтэй танилцаж, хамгийн их санал авсан нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнтэйгээр Иргэний зөвлөлийг байгууллаа.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДУНДЫН ТӨВ ОНӨААТҮГ-ЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮРЭЭСИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

2023-07-05
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаанд /2023.07.05/ Орон нутгийн өмчийн газраас Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн хэмжээг батлах тухай асуудлуудыг танилцууллаа.

ГАЗРЫН БАЙРШИЛ, БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ТОГТООЛОО

2023-07-05
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаанаар /2023.07.05/ “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах газрын байршил, борлуулалтын үнэлгээ тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ.

#АЙМГИЙН_ИРГЭДИЙН_ТӨЛӨӨЛӨГЧДИЙН_ХУРЛЫН_8_ДАХЬ_УДААГИЙН_СОНГУУЛИЙН_ЭЭЛЖИТ_17_ДУГААР_ХУРАЛДААН_ЭХЭЛЛЭЭ

2023-07-05
Аймгийн ИТХ-ын даргыгн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар захирамжаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдааныг хуралдуулж байгаа бөгөөд өнөөдөр /2023.07.05/ 09 цагт 72.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

2023-07-05
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаанаар /2023.07.05/ "Дархан –Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ын тогтоолыг хүчингүй болголоо.

СОНСОХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2023-07-05
Сонсох ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулна.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН “ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” ДАРХАН ХОТНОО БОЛЖ БАЙНА

2023-07-04
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Дархан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр зэрэг "Төвийн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын чуулга уулзалт"-ыг 7 сарын 4,5-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулж байна.

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН АЖЛЫН ХЭСЭГ ШИНЭ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-07-04
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2023.07.04/ Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Аннемари Страатхоф, тус банкны Төв Азийн бүсийн захирал Сюзана Харгитай, Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг хүлээн авч уулзан Дархан-Уул аймагт баригдах шинэ эмнэлгийн төслийн талаар санал солилцоо.

✅НААДМЫН ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДЭЭС ТАТВАР АВАХГҮЙ

2023-07-03
Өнөөдөр болсон удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга хэлтэс агентлагийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгч, зарим шийдвэрийг танилцууллаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ДОЛДУГААР САРЫН 09-ӨӨС 11-НИЙ ӨДРҮҮДЭД ТЭМДЭГЛЭНЭ

2023-07-03
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул аймаг 7 дугаар сарын 09-өөс 11-нд, Харин Орхон болон Шарын гол сум 7 дугаар сарын 10, 11-нд тус тус тэмдэглэнэ.

‼️ОЙРЫН ӨДРҮҮДЭД ⛈☔️ ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО⛈

2023-07-03
2023 оны 07 дугаар сарын 03-07-ны өдөр хүртэл аймгийн нийт нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%