Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хороо


нийт 11

БАЙГАЛЬ ОРЧИН ХӨДӨӨГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО.

2025-01-21
Байгаль орчин хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар: -Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, батлах тухай; -Хоршоо хөгжүүлэх сангийн 2011-2024 оны үйл ажиллагааны мэдээллийг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

байгаль орчин хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны хурал хуралдав

2024-06-05
Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж - Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов

2023-12-07
Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хороо 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16.00 цагт Хурлын зөвлөлийн өрөөнд хуралдав. Хурлаар: - Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын 2023 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2023 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.

Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2023-09-26
Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр болов. Хорооны хурлаар: -Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны 2 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх тухай, -Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.

Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хороо

2023-03-15
Хорооны хурал 2023 оны 03 дугаар сарын 15 ны өдөр болов. Хурлаар - Мод бэлтгэлийн 2023 оны хуваарь батлах тухай - Булган сумын ой хээрийн түймрээс хамгаалах 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай - Булган сумын Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023оны төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2022-12-05
Хорооны хурлаар: -Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоож, нэгж тариф батлах тухай -Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.