2023-12-11
Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо 12 дугаар сарын 11-ны өдөр 11:00 цагаас хурлын Зөвлөлийн өрөөнд хуралдав.
Хэлэлцсэн асуудал:
-Сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны тайлан, 2024 оны төсөв батлах тухай;
-Сумын 2023 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2024 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай;
-ОНХС-ийн 2023 оны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх;
-Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх;
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийн чөлөөлж, нөхөн сонгох эсэх тухай;
-Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрх хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.