Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

төсөв санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны хурал боллоо

2024-03-20

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар:
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2023 оны жилийн эцсийн байдлаар;
-Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрх хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэх тухай;
-Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсгийн төв, дугаар, мандатын тоо, нутаг дэвсгэрийн зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.