Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Удирдлага зохион байгуулалтын хороо


нийт 12

Удирдлага зохион байгуулалт, ёс зүйн хороо хуралдлаа

2025-01-20
Удирдлага зохион байгуулалт, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны хурал хуралдлаа. Хуралдаанаар -Сумын ИТХ-ын 2025 оны төлөвлөгөө батлах тухай; -Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, батлах тухай; -Сумын ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоох тухай; -Булган сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга нарт урамшуулал олгох, журам батлах тухай; -Хоршоо хөгжүүлэх сангийн 2011-2024 оны үйл ажиллагааны мэдээллийг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

удирдлага зохион байгуулалтын хорооны хурал хуралдлаа

2024-06-06
Удирдлага зохион байгуулалтын хорооны хурал 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж -Сумын ИТХ-ын шийдвэрийн биелэлт; -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх тухай; -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээ; -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх сумын Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгөх тухай; -Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны 2024 оны 01 дүгээр улирлын ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

удирдлага зохион байгуулалтын хорооны хурал хуралдлаа

2024-03-25
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Удирдлага зохион байгуулалтын хороо 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар: -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээ; -Хурлын Зөвлөлийн гишүүдийн улируулан сонгох, эсэх тухай; -Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршлуудыг тогтоох тухай; -Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсгийн төв, дугаар, мандатын тоо, нутаг дэвсгэрийн зарлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ.

2023-12-07
Удирдлага зохион байгуулалтын хороо 12 дугаар сарын 07-ны өдөр 15.0 цагаас хурлын Зөвлөлийн өрөөнд хуралдав. Хэлэлцсэн асуудал: -Сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын ИТХ-ын 2024 оны төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай, -Сумын ИТХ-ын Хороодын 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийг сонсох тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийн чөлөөлж, нөхөн сонгох эсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ.

2023-09-25
Удирдлага зохион байгуулалтын хорооны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар: - Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэж, дүгнэх тухай - Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг 2023 оны хэлэлцэх, 2024 онд иргэдэд газар өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх тухай - Булган сумын гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх - Сумын ИТХ-ын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн хэрэгжилтийг сонсох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Удирдлага зохион байгуулалтын хорооны хурал болов.

2023-06-19
Хорооны хурал 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр болов. Хурлаар: - Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай -Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн явц хэлэлцэх тухай, -Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж буй ажлын тайланг хэлэлцэх тухай, -Булган сумын нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж, үнэлэх тухай, -Сумын ИТХ-ын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн хэрэгжилтийг сонсох, -Олон нийтийн байцаагчийн орон тоог батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Удирдлага зохион байгуулалтын хорооны хурал болов

2023-03-21
Удирдлага зохион байгуулалтын хороо 2023 оны 03 дугаар сарын 21 ний өдөр хуралдаж, - Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тайланг сонсож хэлэлцэх тухай - Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох тухай - Сумын ИТХ-ын өмнөх улирлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн хэрэгжилтийг сонсох - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хог хаягдлын нэгж тарифыг баталж, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны XIII/05 тогтоолыг хүчингүй болгох тухай - Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх эсэх тухай асуудлуудыг хэлэлцэв.

Удирдлага зохион байгуулалтын хорооны ээлжит хурал болов.

2022-12-08
Хорооны хурлаар: -Сумын ИТХ-ын Хороодын 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -Сумын ИТХ-ын 2022 оны ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Сумын ИТХ-ын 2023 оны төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай, - Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийг сонсох тухай, -Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоож, нэгж тариф батлах тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Удирдлага зохион байгуулалтын хорооны хурал болов.

2022-09-15
-Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан -Сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн XI/15 тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-д нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцэх эсэх -Газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаарх сумын Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх. - Газрын байршил өөрчлөх тухай -“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Удирдлага зохион байгуулалтын хороо хуралдав.

2022-06-30
Хорооны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сумын Засаг даргын хийсэн ажлын тайлан, сумын Засаг даргын "Ирээдүйд тэмүүлсэн хот" хөтөлбөрийн 2022 оны эхний хасаг жилийн хэрэгжилтийн тайлан, сумын ИТХ-ын хуралдааны болон тэргүүлэгчдийн тогтоолуудыг хүчингүй болгох тухай, ИТХ-ын хуралдааны үеэр гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээ, ИТХ-ын шийдвэрийн биелэлт, ИТх-ын хуралдааны дэгийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэв
khural.mn

Удирдлага зохион байгуулалтын хорооны бүрэлдэхүүн

2021-04-22
Удирдлага зохион байгуулалтын хороо