Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо


нийт 13

НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ.

2025-01-21
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны хурал 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр болов. Хуралдаанаар: -Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, батлах тухай; -Хүүхэд хамгааллын хамтарсан багийг шинэчлэн байгуулах тухай; -Хоршоо хөгжүүлэх сангийн 2011-2024 оны үйл ажиллагааны мэдээллийг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцэв.

нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны хурал болов

2024-06-05
Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх сумын Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгөх тухай; -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх тухай.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны хурал болов

2023-12-06
Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 12 дугаар сарын 06-ны өдөр 14:00 цагаас хурлын Зөвлөлийн өрөөнд болон цахимаар хуралдав. Хэлэлцсэн асуудал: -Хүүхэд хамгааллын талаар сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайлан, -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг, хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ.

2023-09-25
Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдав. Хорооны хурлаар: - Булган сумын ЕБС, цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаар Засаг даргын тайланг сонсож, үнэлэлт өгөх тухай асуудлыг хэлэлцэв.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны хурал болов

2023-06-13
Хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар: -Нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэх тухай, -Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн 2023 оны эхний хагас жилийн ажлын тайланг хэлэлцэх тухай, -Булган сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Төлөөлөгчийн нэг өдөр

2023-05-02
Булган сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтайван "Архигүй ирээдүй" сургалтыг "Амжилтын хөтөч" ТББ -тай хамтран Булган сумын 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад хийлээ. Хүүхдүүд амьдралдаа архигүй бол улам ихийг бүтээнэ.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2023-03-15
Хорооны хурал 2023 оны 03 дугаар сарын 15 ны өдөр болов. Хуралд танхимаар 3, цахимаар 1 төлөөлөгч оролцлоо. Хурлаар - Булган сумын Эрүүл мэнд, боловсролын салбарт 2022 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, хэлэлцэх тухай асуудал хэлэлцэв.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны хуралдаан болов.

2022-12-12
Хорооны ээлжит хурлаар: -Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоож, нэгж тариф батлах тухай, -Хүүхэд хамгааллын талаар сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэх тухай, -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлццэх тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга, гишүүд _Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллав.

2022-10-21
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Энхтайван, хорооны гишүүн Х.Баясгалан нар Булган сумын ерөнх й боловсролын сургуулиудад ажиллав.

Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны ээлжит хурал болов.

2022-09-13
Хорооны хурлаар: -Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан арга хэмжээний тухай, -Булган сумын нутаг дэвсгэрт явуулах худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчинй эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах тухай, -Хог хаягдлыг хураамж шинэчлэн тогтоох тухай, -Сумын ИТХ-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн XI/15 тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-д нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцэх эсэх зэрэг болно