2023-12-07
Хорооны хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагаас хурлын Зөвлөлийн өрөөнд болов.
Хорооны хурлаар:
-ОНХС-ийн 2023 оны хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай,
-Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай,
-Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай,
- Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын 2023 оны тайланг хэлэлцэх тухай,
-Гэр хорооллын айл өрхийн дулаан, халаалтыг шийдвэрлэхэд дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар танилцуулга мэдээлэл,
-Тохижилт үйлчилгээний ангийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.