Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 52

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

2023-06-10
талаарх мэдээллийг Хурлын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр сонгогчдод мэдээлнэ.
khural.mn

Хаг, Борт багт ажиллаа

2022-03-30
Сумын Засаг даргын захирамжийн дагуу ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Түвшинзориг, Байгалийн цогцолборт газрын дарга М.Одхүү, Борт багийн эмч О.Буяннэмэх, Байгаль хамгаалагч Д.Энхтайван, “ОРГИЛ” цэцэрлэгийн багш Г.Үүлэнсолонго, жолооч О.Жаргалсайхан нар 2022 оны 03 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Хаг, Борт багийн нутагт хаваржиж байгаа өрхүүдийн хаваржилтийн байдалтай танилцаж ажллаа. Манай ажлын хэсэг Хаг багийн нутаг Дунд хаг, Зүүн гарлага, Дунд гарлага, Баруун гарлага, Бортын нуур, Шуурхай, Нарийн цүнх, Хөх нуур, Хорт, Заагийн үзүүр, Бээвэй, Шажин, Мухар тошин, Бортын гол, Баянсай чиглэлд хаваржиж байгаа 73 өрхөөр орж ажиллаа. Ажлын хэсэг нь малчдын хаваржилтын байдалтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож, сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл хүргэж, очсон айл бүртээ эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаа. Мөн цэцэрлэгийн насны 27 хүүхдэд суралцахуйн багц хичээлийг хүргэж ажилласан байна. Малчдын хувьд 3 дугаар сар цасан болон шороон шуурга ихтэй байснаас шалтгаалан зутарсан, төл хүлээн авах ажил хүндэрсэн, цаг үеийн байдал таагүй байгааг танилцуулж байлаа. Зуслангийн бүс нутаг, нутгийн дээд хэсгээр хаваржиж байгаа өрхүүдийн хашаанд цас орсон, өтөг бууц хөлдсөн, зарим айл малтайгаа уруудсан байсан. Төл хүлээн авах ажил 60 орчим хувьтай байгаа бөгөөд ихэнх өрхүүд төл мал сайн босож байгаа урин дулаан цагтай золгох хүртэл арчилгаа маллагаа их байгааг хэлж байсан. Төлийн хорогдол Дунд гарлагын давхар, шуурхайн эхний айлууд, баянсайгийн эхний айлуудад цөөн тоогоор байна. Харьцангуй нам дор газар төллүүлж байгаа өрхүүд одоогоор төл маш сайн хүлээж авч байгаа, төл бүрэн босож, том малын хорогдол одоогоор гараагүй байна. Малчдаас дараах хүсэлтийг ирүүллээ. - Хаг багийн малчин Ё.Галбадрах: Малчдаа ойр ойрхон эргэж тойрч байх, хүний болон малын эмийн хангамж хэрэгцээ ихтэй байна. Сумын Эмийн санг 2 болгох хэрэгтэй байна. Яаралтай төв орсон үед эмийн сан ихэвчлэн цоожтой байдаг. Бусад сумаас үнэтэй эмээр малчдад үйлчилдэг. - Сэнхэр багийн малчин Г.Мөнхзориг: Хүүхдийн амралтыг хавар 3 сарын 15-с эхлэн 14 хоног амраах, Мал төллөх үеэр хүн хүч маш их дутагдаж байна. - Борт багийн малчин Г.Цогтоо, С.Орсоо, Ч.Гэгээрэл, Я.Цэрэндорж, Ш.Гансүх нар яаралтай үед сум орон нутаг, хот, аймаг, бусад газартай холбоо тогтооход Ж-мобайлын сүлжээ маш муу байна. Зарим үед хэд хоног тасалдаж байна. Сүлжээний асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Өвс тэжээлийн нөөц одоогоор байгаа хэдий ч цаг хүндэрвэл тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг хэлж байсан. Манай ажилласан хэсэгт том толгойн хорогдол байхгүй, төлийн хорогдол хурга, ишиг, тугал нийт 150 орчим хорогдсон мэдээллийг малчид өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%