Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн хөгжлийн хороо


нийт 17

Эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-02-14
Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо 2025 оны 02 дугаар сарын 12-нд аймгийн Эрүүл мэндийн газар, 14-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Сургалт зохион байгууллаа

2025-02-11
Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо Архидалт мансуурлын эсрэг ассоциаци Орхон аймаг дахь салбар хамтран Архины хамааралтай хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сэдвээр сургалт зохион байгууллаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-02-07
Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хуралдаж аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийгмийн хөгжлийн хороо аймгийн здтг-ын нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-01-30
Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хуралдаж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Хуралд хорооны дарга Б.Мөнхзаяа, гишүүдэд Г.Сайн-Итгэл, Ц.Мөнхмандах Н.Азжаргал, Г.Ганзориг нар оролцлоо. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Хүн ам зүйн бодлого, хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулган танилцууллаа. Хорооны хурлаас мэдээллийг сонсоод харьяа агентлагуудын үйл ажиллагаатай хуваарь гарган танилцахаар боллоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-01-24
Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хуралдаж 2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралд хорооны дарга Б.Мөнхзаяа, гишүүдэд Г.Сайн-Итгэл, С.Бямба-Оргил, Н.Азжаргал, Г.Ганзориг нар оролцлоо. Нийгмийн хөгжлийн 2025 онд хариуцсан салбарын асуудалд судалгаа, хяналт шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, нийгмийн салбаруудын нээлттэй сонсголыг иргэдийн дунд зохион байгуулах, иргэдээс гарсан саналыг эрэмбэлэх, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаар боллоо.

Нийгмийн хөгжлийн хороо хуралдлаа

2023-01-20
Нийгмийн хөгжлийн хороо хуралдлаа

Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг хэлэлцлээ

2021-09-10
Монгол улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хөтлөн явуулах болсонтой холбоотойгоор бүх нийтээр Монгол бичигт шилжих бэлэн байдлыг судлах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн газраас “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-г авсан байна. Уг судалгаанд Орхон аймгийн 4294 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 77,0 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй, үүнээс 19,9  хувь нь сайн мэддэг гэж хариулсан бол, 23,0 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан байна.

Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар Нийгмийн бодлогын хэлтсээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

2021-06-23
Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс хариуцан 2021-2024 онд хэрэгжүүлэх “Ач санах”, “Анхдагч”, “Эмч”, “Багш”, “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүдээ хайртай”, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-үүдийн талаар хэлэлцэж, санал дүгнэлт өглөө.

Нийгмийн хөгжлийн хороо хуралдлаа

2016-10-12
Анхдугаар хуралдаан