Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийтлэл, ярилцлага


нийт 78

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-11-03
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн хүрээнд Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод зохион байгуулж байна.

Ц.Оюун: Нэг малаас гарч байгаа түүхий эдийн үнэ өндөр байхын хэрээр малын тоо толгой буурна

2023-10-28
Эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгийн үеэр Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, “Ширээт хөгжил” хоршооны дарга Ц.Оюунтай ярилцлаа.

Г.Тэмүүлэн: Хамтаараа эзэмшдэг, ашигладаг, нөхөн сэргээдэг, гэрээгээр хариуцлага хүлээдэг тогтолцоо цоо шинэ зүйл биш

2023-10-27
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаас өмнө холбогдох төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг шат дараатай хийж байна.

М.Сувд: Бид эрх зүйн шинэчлэлийг хийж байж бэлчээрийг зохистой ашигладаг болно

2023-10-26
УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2023.06.20/ санаачлан боловсруулж, өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө холбогдох төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг шат дараатай хийж байна.

О.ТУНГАЛАГ: МАЛЧИД ТАТВАРАА ТӨЛСНӨӨР БЭЛЧЭЭРЭЭ Ч ХАМГААЛЧИХДАГ, МАЛАА Ч ӨСГӨЧИХДӨГ ХЭМЖЭЭНД ОЧИХ ХЭРЭГТЭЙ

2023-07-25
Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Дээрх хуульд тухайн жилд малд ногдуулах албан татварын хэмжээг 0-2000 төгрөг байхаар заасан бөгөөд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр татварын хэмжээг тогтоохоор заасан. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн “Тунгаамал төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Тунгалагтай ярилцсанаа хүргэж байна.

МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ

2022-01-19
Засгийн газрын Ахлах референт П.Энхсайхан ТV5 телевизийн "Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт орж ярилцлага өглөө.

МЮНИС

2016-04-12

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%